Windows үйлдлийн системд ажиллагаагүй болсон таны үйлдлийн системийг өмнө нь зүгээр ажиллаж байхдаа хадгалагдсан системийн төлөврүү буцаан сэргээх функц байдаг. Энэ нь Windows System Restore юм.
Ингээд хэрхэн хийхийг тайлбарлая.
1. Компьютероо унтраан дахиж эхлүүлээд F8 товчийг нэгэн хэмнэлттэйгээр хурдан хурдан дарна.
2. Дараах сонголтууд гарч ирнэ.
Эндээс
а) Safe Modeгэсэн а), б) сонголт нь Windows систем ачаалагдаж болж байгаа үед хэрэглэнэ.
б) Safe Mode with Networking
в) Safe Mode with Command Prompt
а) Safe Mode болон б) Safe Mode with Networking сонгосон үед Windows аюулгүйн горимоор эхлэх ба таны компьютерын дуу гарахгүй ба бусад програмууд ажиллахгүй. Ихэнхдээ програм, систем гэмтсэн үед энэ горимоор орж засдаг. Систем ачаалсаны дараа Start-> Run гэж орно.
гарч ирсэн коммандын мөрөнд
С:\Windows\system32\restore\rstrui.exeгэж бичээд enter дарна.
Эсвэл msconfig гэж бичээд enter даран
гарч ирсэн цонхноос Launch System Restore-г дараарай.
Цааш нь 3.-с эхлүүлэн үргэлжлүүлнэ.
в) Safe Mode with Command Prompt сонголтыг сонгоод Enter дарна.
Үргэлжлүүлэхийн тулд Enter товч дарна.
Дараах үгийг дуурайлган бичээд Enter дарна.
%systemroot%\ system32\restore\rstrui.exe3. Хэсэг хугацааны дараа шинэ цонхонд System Restore функц гарч ирэх ба Next > товч дарна.
4. Жишээ болгон үзүүлсэн зурганд 2010 оны 4 сарын 14 өдрийн системийн төлөв хадгалагдаагүй ба өмнөх 4 сарын 13 юмуу 12 ны өдрөөр сонгох боломжтой харуулсан байна. Иймээс бид 4 сарын 13 өдрөөр сонгов. Ингээд Next > товч дарж цааш үргэлжлүүлнэ.
Харин таны хувьд тухайн гэмтсэн өдрийнхөө өмнөх өдөр юмуу эсвэл өмнөх долоо хоногт нь сонгож болох сонголт байвал түүн дээр дарж сэргээгээрэй.5. Дахин Next > товч дарсанаар сэргээх үйл явц явагдах ба дахин компьютер асах хүртэлх үйлдлийг өөрөө хийх болно. Хэрэв тухайн сэргээсэн өдрөөр чинь эхлэхгүй бол 1-с эхлээд дахин хийж өөр өдрийг сонгоод үзээрэй.
6. Ингээд бидний үйлдлийн систем өмнө нь энгийн үедээ хадгалагдсан төлөвөөрөө дахин ажиллаж эхлэх болно.
Хэрэв цааш түгээх бол бидний нэрийг дурьдана уу! Учир нь эдгээр бүх заавар зөвлөгөөг хийхийн тулд биднээс бас хөөрхөн цаг хугацаа шаардагдаж байгаа гэдгийг ойлгох байх. Таньд амжилт хүсье!
1 сэтгэгдэл:
yag hereg bolj bhad tanai site uuruu l vsreed garaad irsen kk ta bvhend ajiliin amjilt hvsie nice zuvulguu bna
Post a Comment