Дээш очих

Хичээл №11: Файл шахах, задлах

Posted on
  • Monday, October 25, 2010
  • by
  • in
  • Ангилал , ,
  • Интернэтээс ямар нэгэн файл, програм татаж ашиглахад том хэмжээтэй ихэнх програмууд шахсан хэлбэрт байдаг. Учир нь зарим програм нь олон хавтас, файлуудыг дотроо агуулсан байдаг ба тэр олон файлыг нэг нэгээр нь интернэтэд аплаод хийвэл цаг их зарцуулна. Харин шахаад ганцхан файл болгоод байрлуулбал татаж авахад ч хугацаа бага зарцуулна.
    Үүнийг задлахад таньд шахсан файл задлагч програм(zip, rar) хэрэг болно.
    Задлагч програм байхгүй компьютерын програм доорхи байдлаар харагдана.


    Файл шахах, задлах програм нь олон янз байдаг. Үүнээс ихэнхдээ ашигладаг програмуудыг дурьдвал: WinRar, WinZip(Төлбөртэй), 7z(Үнэгүй), WinAce, PeaZip, Universal Extractor

    Өнөөдөр та бүхэндээ Winrar хэмээх файл задлагч/шахагч програмыг танилцуулъя.
    Татаж авах:1. http://filehippo.com/ руу орон хайлтын мөрөнд Winrar гэж бичээд GO дарна.
    Эсвэл энд дарж шууд татна уу!


    2. Таны үйлдлийн систем 32/64 бит гэдгээс хамаарч суулгана. Хэрэв 64бит бол дээрхийг нь сонгож суулгана.
    3. Таны ашиглаж буй вебхөтөчөөс хамааран өөр өөрөөр татагдах учир энд нэг бүрийнх нь яаж татах зургийг орууллаа.
    Internet Explorer вебхөтөч ашиглан татах:
    Mozilla Firefox вебхөтөч ашиглан татах:
    Google Chrome вебхөтөч ашиглан татах:
    Суулгах үйл явц:
    4. Install товчийг дарвал цааш сууж эхэлнэ.

    5. Winrar програм нь rar, zip, cab, arj, lzh, ace, 7-Zip, tar, GZip, uue, bz2, jar, ISO, z гэх мэтчилэн бүхий л төрлийг задлах болон шахаж чадна. OK дарсанаар суулгац дуусна.

    6. Задлахдаа та шахсан файл дээрээ хулганы баруун буюу mouse2 дарах ба энэ нь 3 сонголттой.
    а) Extract files... Энэ нь задлах файлын хаана байрлахыг зааж өгнө. Өөрөөр хэлбэл хүссэн байрлалдаа задална.
     

    б) Extract Here - Энэ нь шахсан файлыг байгаа байрлалд нь шууд задална. Энэ сонголтыг ашигласан үед дутагдалтай тал нь хэрэв олон файл байвал эмх замбараагүй харагдах болно.
     

    в) Extract to Задалж буй файлын нэр - гэсэн хавтас үүсгэн задална.


    7. Зарим тохиолдолд томоохон тоглоом, кино, үйлдлийн систем гэх мэтийг хэд хэдэн хэсэг болгон хуваасан байдаг. Ийм файлууд татаж авсан бол та эхлээд дутаалгүй бүгдийг нь татаж авсаны дараа part1 (зарим тохиолдолд partA ч гэж байдаг)-с нь эхлэн задална.

    8. Мөн зарим тохиолдолд олон шахсан файлыг зэрэг задлах шаардлага гарч бас болно.
    9. Одоо та бүхэнд задлах биш шахах талаар товч тайлбарлая.
    Шахах/нэгтгэх файлуудаа идэвхижүүлэн хулганы баруун товч дарж гарч ирсэн цонхноос Add to archive... гэсэн сонголтыг дарна.
    Гарч ирсэн цонхонд файлын нэрээ өгөөд OK дарсанаар шахагдаж эхэлнэ.
    10. Эсвэл мөн өгөгдсөн хавтасын нэрээр нь шууд шахаж болно. Ингэхийн тулд шахах/нэгтгэх файлуудаа идэвхижүүлэн хулганы баруун товч дарж гарч ирсэн цонхноос Add to "Таны файлын нэр.rar" гэсэн сонголтыг дарсанаар шахагдах болно.
     Таньд бага ч гэсэн мэдлэг өгсөн гэдэгт найдна. Амжилт хүсье!

    0 сэтгэгдэл:

    Post a Comment