Дээш очих

Шинэ Гүүгл Телевиз

Гүүгл компани өөрийн Гүүгл ТВ-ийн шинэ 2 дахь хувилбараа 1 жил гаруйн дараа дахин гаргалаа. Мөн манай блог яг л жил гаруйн өмнө буюу 2010 оны 10 сарын 8нд "Гүүгл компани өөрийн Гүүгл ТВ-н албан ёсны видеог танилцууллаа" гэсэн нийтлэл бичиж байсан бөгөөд энэ нь ГүүглТВ-ын эхний хувилбар байсан юм.


Үргэлжлүүлэх>>

Asus компани "Zenbook" нэртэй зөөврийн компьютероо гаргалаа

2011 оны 10 сарын 11-нд компьютер, компьютерын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийд нэр нь хэдийнээ түгсэн Asus компани өөрийн цоо шинэ бүтээгдэхүүн болох "Zenbook" зөөврийн компьютерийнхээ нээлтийг Нью Йорк мужийн Манхэттенд хийлээ. Энэхүү зөөврийн компьютер нь Asus болон Intel компаний хамтарсан бүтээл бөгөөд маш нимгэн, гоёмсог загвартай, техникийн хурд хүчний гайхамшигтай бүтээл болж чаджээ. Одоогийн байдлаар энэхүү зөөврийн компьютерын гоёмсог чамин загвар нь техник сонирхогчдын анхаарлын төвд байсаар байна.
Үргэлжлүүлэх>>

Майкрософт ирээдүйд...

Мэдээлэл Технологи(Information Technology) сүүлийн хэдэн жилд асар хурдацтай хөгжиж байна. Ердөө л 2 жил гаруйн өмнө touch дэлгэцтэй утас гарч байсан бол одоо компьютерын хүчин чадалтай дүйцэхүйц хурд, санах ойтой ухаалаг(smart) гэж нэрлэгдэх утаснууд МТ-ын томоохон пүүс, компаниудын ширүүн өрсөлдөөн дундаас илүү ухаалаг, илүү хүчин чадалтай утаснууд хэрэглэгч бидний амьдралд нэвтэрсээр байгаа билээ.
Үргэлжлүүлэх>>

Хэрхэн Аудио CD-г компьютерт хадгалж авах вэ?

Техник технологи хөгжсөн өнөө үед та гадуур явахдаа овор ихтэй CD тоглуулагч авч явсанаас овор багатай зөөврийн тоглуулагч авч явбал хамаагүй хялбар байх болно. Мөн таньд дуртай хамтлаг дуучдын тань оригинал аудио CD байдаг бол та зурагдаж, муудахаас нь өмнө компьютертоо хадгалж аваад хүссэн үедээ сонсож болох юм. Гэвч та үүнийг яаж хийхээ мэдэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн энэхүү бяцхан зөвлөгөөг дагаад хийгээрэй. Мөн бид өмнө нь Хэрхэн аудио(дууны) CD бичих вэ?, Хэрхэн DVD бичлэг компьютерт оруулах вэ? зэрэг нийтлэлүүд бичиж байсан ба энэ нь та бүхэнд хэрэг болж ч болох юм. Магадгүй таны оригинал CD байхгүй үед компьютерт хадгалж авсан тэрхүү дуунуудаа буцааж CD-р сонсох хүсэлтэй бол энэ зөвлөгөө хэрэг болж магад юм.
Үргэлжлүүлэх>>

Компьютер, Програмистуудын онигоо: 25-р хэсэг

Серверийн сүйрлийн шалтгаан:
Миний серверийг өчигдөр эвдчихлээ.
Хакер уу?
Үгүй ээ нэг согтуу ухна


Найзын таамаглал:
Интернетчин хэдэн өдрийн турш найзыгаа чаатад хүлээгээд ирсэнгүй. Тэр бас түүнд майл явуулаад хариу ирэхгүй байв. Иймд гэр рүү нь утасдахаар шийдэв:
Байна уу, би  Гөлөөнхишигтэй ярих гэсэн юм ? 
Ээ Маанийбадмихум гэж, тэр өнгөрчихсөн. 
-Аан түүний "Server maybe down" болсон юм байх даа ...

Үргэлжлүүлэх>>

10 минутанд шинэ зүйл сурч болох 10 сайт

Бид амьдралынхаа туршид ямар нэгэн зүйлийг суралцсаар ирдэг. Шинэ зүйл сурахад биднээс цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг билээ. Мэдээлэл технологи хөгжсөнөөр бидэнд юм сурах нь маш хялбар, цаг хугацаа бага шаардсан ажил болж байна. Та ямар нэгэн шинэ юм сурах гэж тээр хол хэдэн арван километр газар явах шаардлагагүй, зүгээр л гэртээ интернэтэд холбогдсон компьютер байхад л хүссэн зүйлээ 10 минутын дотор л сурч болох нь.
Үргэлжлүүлэх>>

Японы гэрэл зургийн аппаратны телевизийн сурталчилгааны видео [1970-1990 он]

Японы гэрэл зургийн аппарат үйлдвэрлэдэг томоохон компаниудын телевизийн рекламууд 1970-аас 1990 оны хооронд хэрхэн хөгжиж ирсэн тухай та дараах сонирхолтой, хөгжилтэй видео бичлэгүүдийг үзээрэй.
Үргэлжлүүлэх>>

Интернэттэй 10 талбайн нээлтийн ёслолын ажиллагаа


Улаанбаатарчууд бид бvхэн жил бvрийн 10 дугаарын 29-нд Нийслэлийн єдрийг тэмдэглэн єнгєрvvлдэг билээ. Энэ жилийн Нийслэлийн єдрийг угтан Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар, Интернэтийн тэргvvлэгч технологийг нэвтрvvлэгч Мобинет ХХК-ууд хамтран Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 10 талбайд Утасгvй интернэтийн Wi-Fi vйлчилгээг нэвтрvvлж, нийслэл хотын иргэддээ бэлэг барьж байна.
Үргэлжлүүлэх>>

Компьютер, Програмистуудын онигоо: 24-р хэсэг

Алдааны зэрэг:
Windows 95 - 95% -ийн алдаа.
Windows 98 - 98% -ийн алдаа.
Windows Millenium – мянган жилд үл засагдах алдаа.

Залбирлын үг:
Програмчин лам болов. Тэр залбирлын үгээ :
- Ариун бурхны нэрийн өмнөөс Enter гэж төгсгөв.

Гайхсан нь:
Програмчин компьютерын ард олон цаг суусны дараа амрахаар гадагш гарав. Тэгснээ тэнгэр руу харснаа:
- Ээ бурхан минь, Та бас Windows-тай юм уу?!
Үргэлжлүүлэх>>

Мэдээлэл Технологийн домогт баатар Стив Жобс таалал төгслөө.

Стив Жобс бол дэлхийн Мэдээлэл Технологийн жинхэнэ домогт баатар билээ. Тэрээр 2011 оны 10 сарын 5-ны Лхагва гаригт буюу Apple компаний шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан өдөр хорвоог орхин одсон юм. Өнөөдөр та бүхэндээ энэхүү домогт хүний тухай товч боловч нэгэн нийтлэлийг хүргэхийг зорилоо. Нийтлэлийг уншихын өмнө доорх видео бичлэгийг үзэж ноён Жобсын бүтээл болон Apple компаний бүтээгдэхүүнүүдтэй товч танилцаарай.
Үргэлжлүүлэх>>

Компьютер, Програмистуудын онигоо: 23-р хэсэг

Интернетэд ингэж их хорхойсдогийн учир:
Чи яагаад интернетэд ингэж их хорхойсдог юм бэ?
Дурлал хэтэрхий хэрцгий юм. Архи хэтэрхий үнэтэй юм. Спорт хэтэрхий уйтгартай. Тэгээд л би энд сууж байна даа ...

Амархан таньсан нь:
Админд дуудлага ирэв " Сайн уу " гэхийн оронд :
- Би чамайг үзэн ядаж байна!
- Танд би ямар проблем учирсаныг таах уу? Та юунд ч хүрээгүй байхад таны компьютер өөрөө эвдэрсэн үү? Тийм үү?
- Тийм.
Үргэлжлүүлэх>>