Бидний хийх үйлдэл 2 хэсэгтэй ба 1.) Эхний хэсэгт хөрвүүлэгч програмаа татан авч суулгах, 2.) Хоёрдугаар хэсэгт видео файлаа хэрхэн хөрвүүлэх талаар дэлгэрэнгүй зурган тайлбартай үзүүлэх болно.
За ингээд хичээлдээ орцгооё!
1.) Эхний хэсэг: - Any Video Converter татаж авах ба суулгах1. Юуны түрүүнд таньд видео хөрвүүлэгч програм хэрэгтэй. Бидний ашиглах програм бол Any Video Converter.
Татаж авахын тулд энд дарна уу! Эсвэл http://filehippo.com/ гэж ороод доорхи зурагт үзүүлсэн шиг хайлтын самбарт video converter гэж бичээд go дараарай. Энэхүү програм нь үнэгүй ба авсаархан, ашиглахад ч маш энгийн ойлгомжтой.
2. Одоо хайгаад гарч ирсэн үр дүнгээс Any Video Converter 3.07 дээр дарна.
3. Хамгийн сүүлд гарсан хувилбарыг татахын тулд Download Latest Version товч дээр дарна.
4. Энэ үед таны орж буй интернэт хөтөчөөс хамааран татагдах цонх өөр өөрөөр гарч ирнэ гэдгийг анхаараарай. Жишээнд үзүүлж буй хөтөч Mozilla Firefox-н хувьд доорхи маягаар татагдах ба Save File гэснээр хадгалж авна.
5. Бидний програм татагдсан тул 2 дарсанаар суулгах үйл явц эхэлнэ.
Санамж: Суулгах хэсгийн 6.-10. хүртэл шууд Next гэж дараад явсан нь дээр. Учир нь энэ нь ихэнх програмуудын адил лиценз зөвшөөрөх болон програмын байрлал, icon үүсгэх зэргийг асуусан хэсэг болно.
6. Татаж авсан програмаа суулгахын тулд Next дарна.
7. Суулгахын тулд мэдээж лицензыг зөвшөөрч Next товч дараарай.
8. Суулгах байрлалыг өөрчилж болно. Өөрчлөх шаардлагагүй гэвэл Next дарна.
9. Програмын icon-г үүсгэх байрлалыг өөрчилж болно. Өөрчлөхгүй бол Next дарна.
10. Desktop дээр icon буюу програмын дүрс зураг үүсгэх эсэхийг асууж байна. Үүсгэх бол чагттай хэвээр нь Next дарна.
11. Энэ хэсэгт Register Reviver хэмээх програм суулгахыг санал болгож байна. Суулгахгүйгээр явуулсан нь дээр. Do not install Register Reviver гэснийг сонгоод Next дараарай.
12. Суулгахад бэлэн болсон тул Install товч дарна.
13. Сууж дууссан учир Finish товч дарвал програм шууд ачааллах болно.
Програм татаж, суулгах хэсэг үүгээр дууссан ба одоо хэрхэн видео файлаа хөрвүүлэх тухай авч үзье.
2.) Хоёрдугаар хэсэг: Видео клип, кино хөрвүүлэх
1. Програмаа нээн Add Video товч дээр дарна.
2. Гарч ирсэн цонхноос хөрвүүлэх видеоны байрлалыг зааж өгнө. Хаана байгаа гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй.
3. Видеогоо нэмсэн бол хөрвүүлсэн файлаа хаана хадгалахыг програмын баруун доор байрлах General хэсэгт зааж өгч болно.
4. Видеогоо ямар төхөөрөмжинд хийж үзэх вэ гэдгээс хамааран төрөл нь өөр өөр байна. Жишээ нь: MP4-т хийж ашиглах бол mpeg4-г сонгож хөрвүүлнэ.
5. Энэхүү жишээнд үзүүлснээр бидэнд mjpeg төрлөөр хөрвүүлэх шаардлага гарсан юм. Хөрвүүлэх төрлөө сонгоод Convert товч дарна.
6. Бидний видео файл хөрвүүлэгдсэн ба зурганд үзүүлсэн цонх гарч ирвэл No Thanks! товчийг дараарай.
7. Хөрвүүлэх үйл явцыг харуулав.
8. Хөрвүүлсэн видеоны байрлалд очихдоо видео файл дээрээ хулганаа аваачин хулганы баруун товч буюу mouse2 даран гарч ирэх сонголтоос хамгийн доор байрлах Open Destination File Location дээр дарна.
9. Бидний хөрвүүлсэн видео файлын байрлал My Documents->My Videos->Any Video Converter хавтас дотор байрласан байна. Хүсвэл та хөрвүүлэхээс өмнө видеоны байрлалыг 3.-д заасны дагуу өөрчлөөрөй.
Таньд амжилт хүсье!
0 сэтгэгдэл:
Post a Comment