Дээш очих

Компьютер, Програмистуудын онигоо: 10-р хэсэг

Posted on
  • Tuesday, October 5, 2010
  • by
  • in
  • Ангилал , ,
  • Татгалзсан шалтгаан нь:
    Гуйлгачин гудамжинд сууж байтал Интернетчин хажуугаар нь гарна:
    - Эрхэм ээ өглөг өгөөч .
    - Чамд HTTPS  байгаа юу?
    - Үгүй, би хувхай хоосон болоод л ингэж сууна.
    - Тэгвэл өгөхгүй , аюултай.

    Хүү ой хүрсэн нь:
    Программчин:-
    - Өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр .
     -Хэд хүрч байгаам?
     - Яг 1024 хоногтой, ой хүрч байна

    Аврал эрэлхийлсэн нь:
    Хөөрхий программчин усанд живж түүний амьдрал хутганы ирэн дээр байгаа тул аврал эрэн орилно:
    - F1! F1! F1!

    Өглөг хүсэмжлэл:
    Багшийн дээдийн хажууд нэг залуу баян хуур тоглож өглөг хүсэмжилнэ. Тэрээр өмнөө  тавьсан  самбар дээрээ:
    " Интернетэд орж тарчилж байгаа ядарсан оюутанд хандив өгч буян хийгээч" гэж бичжээ.

    Нөхрийн үгүйсгэл:
    Программчин эхнэртэйгээ цирк үзэж сууна.
    Эхнэр : - Энэ илбэчин мөн мундгаа ийм жаахан хайрцагт яаж 2  хүүхэн багтааж чадаа вэ?...
    Нөхөр : - Юу ч биш! Хэрэв тэр Winzip  хэрэглэсэн бол бүр олныг чихэж болох байсан юм...

    Завгүй компьютер:
    Шөнө дунд болж байна. Программчин компьютерийнхээ ард гүрийсээр .... Гэтэл эхнэр нь нурууг нь зөөлнөөр илэхийг мэдрэв. Программчин:
    - Уучлаарай хайр минь, компьютер завгүй байна!

    Программчны цэцэрхэл:
    -Могойг согтоовол яаж явах бол
    -Мэдээж  шулуухан....

    Шалгалтын хариу:
    Хоер программчин найз кафед тухлан пиво ууж сууна. Гэтэл хажуугаар нь нэгэн хөөрхөн бүсгүй өнгөрнө:
    - Хүүе хардаа ямар гоё propert
    ies вэ!!!
    - Би өчигдөр шалгасан зөвхөн read only
    юм билээ.

    1 сэтгэгдэл:

    Anonymous said...

    zuvhun read only yum bilee hahaha

    Post a Comment