Нууц үг:
СисАдминыг ажлаас нь халж байна..
Захирал түүнд :
- Системийн нууц үгийг бичээд өг гээд цаас өгөв.
СисАдмин цаасан дээр ******* гэж бичсэнийхээ дараа бага зэрэг бодсоноо :
- Aа дахиад нэг од юм байна гэж нэмж бичив.
Найдвартай ажиллуулсан нь:
Компьютерын дэлгүүрт утасны дуудлага ирэв:
- Байна уу ухнуудаа, та нар ямар янзын гологдол надад өгчихвөө!? Ажиллахгүй байна!
- Та "power" товчийг дарсан уу?
- Тэрийгээ эрхбиш мэдэлгүй яадгийм. Бүр найдвартайгаар нь гээд 2 удаа дарсан боловч ажиллахгүй байна!
Програмын давуу тал:
Програмчин англи хэлний курст явж англи хэлийг маш түргэн сурав. Түүнээс яаж ийм амжилтад хүрсэн болохыг нь асуувал
- Үнэндээ би бүх үгийг С++ гээс авсан юм...
Тоолсон нь:
Програмчин эхнэртэйгээ супермаркетаас гарч ирэв.Эхнэр би такси олоод ирье, чи бүтэлгүй шүү юмаа сайн хараад байнга тоолоод байж байгаарай , наана чинь яг 10 баглаа бараа бий шүү гээд гүйн одов.
Эхнэр буцаж ирэхэд тэр нилээн балмагдсан дүртэй ачаагаа нааш цааш нь болгон тавьж тоолж байгаа харагдана.
Програмчин:
- Би олон дахин тооллоо, энд 9ш байна!
Эхнэр :
- 10 байсан гэж хэлээ биз дээ!
Програмчин:
- Үгүй ээ 9 байна , хамтдаа тоолъе : 0, 1, 2, ..
Компьютер, Програмистуудын онигоо: 9-р хэсэг
Posted on Sunday, October 3, 2010 by in
Ангилал
Компьютерын онигоо,
Онигоо,
Програмистуудын онигоо
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment