Дээш очих

Зөвлөмж 10: Windows XP-н загварыг өөрчлөх

Posted on
  • Wednesday, October 27, 2010
  • by
  • in
  • Ангилал
  • Хэрэв та Windows XP үйлдлийн системийн хуучин загвар(Theme)-с залхаж байгаа бол түүнийгээ энэ зааврын дагуу өөрчлөөд үзээрэй. Харагдах байдал нь Windows 7 шиг л байх болно.
    Загвар(Theme) солигч янз бүрийн програм байдаг ч ихэнх нь virus, trojan, malware дагуулдаг учир тэднийг татаж суулгаж компьютероо вирустуулах хэрэггүй юм. 

    Загварыг солихын өмнөх болон сольсоны дараах зургийг харуулбал:

    Анхааруулга:
    Үүнийг дагаж хийхээс өмнө та өөрийн үйлдлийн системийг  ямар хувилбар нь вэ? гэдгийг сайн мэдэх шаардлагатай юм. Учир нь хэрэв таны үйлдлийн систем Windows XP SP2(Service Pack 2) бол SP2-нхыг татаж аваагүйгээс болон загвар чинь сонин болж болно.

    Үйлдлийн системийн хувилбарыг харахдаа: Өмнө нь бичсэн энэ зааврыг хараарай.

    Windows XP SP2-н загвар солих хэрэгслийг энд дарж татаж авна уу!

    Windows XP SP3-н загвар солих хэрэгслийг энд дарж татаж авна уу!
    1. Татаж авсан rar файлаа задлана.
    2. Задалсан файл дотроо орохоор дахин шахсан 3 файлууд байх ба бүгдийг нь идэвхижүүлэн(тухайн хавтастаа орон CTRL+A буюу CTRL товчийг A үсгийн хамт дарна) дахин тус тусад нь хавтаст задална(Задлахын тулд бүгдийг идэвхижүүлэн хулганы баруу товч дарж гарч ирсэн сонголтоос Extract each archive to separate folder гэдгийг сонгон дарна).
    3. Одоо эхлээд Replacer хавтасруу орно.





    4. Replacer хавтаст байрлах Replacer.cmd файлыг ажиллуулна.


    5. Windows Explorer-н цонхноосоо C:\Windows\System32 руу орно. Хялбараар оръё гэвэл Start->Run мөрөнд C:\Windows\System32 гэж бичээд Enter дараарай.

    6. Одоо C:\Windows\System32 дотроосоо бид uxtheme.dll гэсэн файлыг хайж олон Replacer гэсэн хар цонх руугаа чирж(drag and drop) хийх юм.
    uxtheme.dll-г хурдан хайж олохын тулд C:\Windows\System32 дотроо орон v үсэг дарахад uxtheme.dll-н өмнөх файл дээр очих ба эндээс бид uxtheme.dll-ээ чирээд(drag and drop) Replacer гэсэн хар цонх дээрээ хийнэ.
    Чирж хийсэн бол Enter дарсанаар бидний Windows XP-н хуучин загварын файл(Theme солигч)-ыг нөөцөнд авч байгаа ба одоо шинэ загварын файлаа зааж өгнө.
    7. Шинэ загварын файл маань түрүүн татан авч задалсан 6.0.2900.5508_EN хавтаст байрлах uxtheme.dll нэртэй ганц файл юм. Одоо энэ файлаа түрүүний Replacer гэсэн хар цонх дээрээ чирж(drag&drop) хийнэ.
    8. Хийсний дараа Enter товч дараарай.

    9. Энэ нь системийн файл дарж байрлуулах эсэхийг лавлаж асууж байна. y үсэг оруулан Enter дарна.
    10. Энэ хэсэгт системийн uxtheme.dll нэртэй хуучин файлыг нөөцлөн шинэ файлыг түүний оронд байрлуулж байна. Ямар нэгэн товч дарсанаар энэ цонх хаагдах болно.
    11. За одоо түрүүний татаж авч задалсан хавтас дотроо орон Cool-Windows7_PDC_2008_theme... ->win 7->seven хавтас дотор байрлах Seven.msstyles файл дээр 2 даран ажиллуулна.
    12. Дараахи цонх гарч ирэх ба Apply дарж идэвхижүүлнэ.
    12. Бидний хүссэн шинэ загвараар солигдож байна.

    13. Start Menu цэс болон бусад товч өөрчлөгдсөн байна.

    14. За ингээд бидний өөрчилсөн шинэ загвар таньд таалагдах байх гэж бодож байна.
    Эцэст нь та бүхэндээ бэлэг болгон орон орны 
    "Маш үзэсгэлэнтэй 188"
    ханын цааснуудыг татахаар орууллаа! Энд дарж татаж авна уу!
     

     
     
     

     
     
     


    Таньд бага ч гэсэн мэдлэг өгсөн гэдэгт найдна. Таньд амжилт хүсье!

    1 сэтгэгдэл:

    Jerry said...

    Таалагдлаа. Баярлалаа.

    Post a Comment