Та компьютероо ашиглан дуудлага хийхэд цаад хүний чинь дуу зүгээр боловч таны дуу цаад хүндээ сонсогдохгүй байх тохиолдол байдаг. Энэ нь таны микрофон ажиллахгүй юмуу эсвэл залгаагүй, тохиргоо хийх шаардлагатай гэсэн үг юм. Ихэнх дууны төхөөрөмжийн(sound card) програмд өөрийн гэсэн тохиргоо хийх програм байдаг ба тухайн програмаар нь тохиргоог хялбархан хийж болно.
Жишээ нь: Realtek HD Audio
CMedia Mixer
Харин энэхүү заавар бол бүх төрлийн дууны төхөөрөмжийн ерөнхий тохиргоо юм.
Хэрэв та YIM (Yahoo Instant Messenger) ашиглаж ярьдаг бол түүнд өөрийн компьютерын микрофон, камер шалгах, тохируулах функц байдаг.
Энэ функц нь таньд вебкамер болон микрофоноо заавал хэн нэгэнтэй чатлахгүйгээр шалгах бололцоог олгоно.
Дараах дарааллын дагуу микрофон болон вебкамераа шалгаж болно.
1. Yаhoo Messenger-н цэсээс Messenger гээд Preferences рүү орно.
2. Цэс дэх сонголтоос Video & Voice гэсэн хэсэг рүү орно. Эндээс та вебкамер болон дууны төхөөрөмжийн жагсаалтыг харж болно.
3. Микрофон, спикер болон камераа шалгахын тулд Test devices хэсэгт байгаа Open Video and Voice Setup бичиг дээр дарж орсоноор дараах цонх нээгдэнэ.
Энэ шалгалт нь 3 (Step 1 of 3) хэсэгтэй ба эхний шатанд таны микрофоныг шалгана.
Хэрэв таны вебкамер өөр дээрээ микрофонтой бол USB Camera гэсэн сонголт байх ба үүнийг сонгосоноор микрофоноо вебкамераар авна гэсэн үг юм.
Давуу тал нь та ярихдаа элдэв янзын микрофонтой чихэвч зүүх, өмнөө микрофон барих шаардлагагүй.
Дутагдалтай тал нь компьютерын үзүүлэлт болон камер, дууны төхөөрөмжийн хүчин чадлаас хамааран гацалт үүсэх тохиолдол байдагАнхааруулга: Улаан, ногоон, шар гэрлүүд асах ба ингэснээр таны микрофон ажиллаж байна гэсэн үг. Энэ гэрлэн дохио нь таныг юм ярих үед асах юм.
Хэрэв та микрофоноо зөв залгасан байгаад микрофон эсвэл вебкамер руугаа ярихад дээрх гэрлүүд асахгүй ба анхаарлын тэмдэгтэй доорхи бичиг гарч байвал та микрофондоо тохиргоо хийх шаардлагатай гэсэн үг.
Тохиргоо хийхийн тулд дараахи дарааллаар хийнэ.
Дэлгэцийн баруун доод буланд байрлах спикерын зураг дээр хулганаа аваачин хулганы баруун товч дарна. Гарч ирэх сонголтоос Adjust Audio Properties-г сонгон орно
Гарч ирсэн цэсний Voice хэсэг рүү орж тэндээс Voice recording хэсэгт байрлах Volume товч дээр дарснаар тохируулга хийх сонголт гарч ирнэ.
Recording Control гэсэн энэ сонголтын хэсгээс та Microphone гэсэн хэсгийг чагтлана.
Хэрэв байхгүй бол Options цэс рүү орж Properties-г сонгон
эндээс Recording хэсэгт байх Microphone-г чагтлан гаргаж ирнэ.
Ингэсний дараа та микрофоноо шалгаад үзээрэй.
Дээрхи зурганд харуулсаны адил гэрэл асч байвал микрофон чинь зүгээр гэсэн үг.
4. Дараагийн шалгалт буюу 2 дахь шалгалт нь спикерээ шалгах юм. Доорхи зурганд харуулсаны адил мөн гэрэл асч байвал зүгээр гэсэн үг. Хэрэв гэрэл ассан мөртлөө таны спикерт дуу дугарахгүй байвал та оролтыг нь буруу хийсэн юмуу эсвэл таны спикер шатсан байж болно.
5. Дараагийн буюу 3 дахь шат нь камер ажиллаж байгаа эсэхийг шалгана.
Энэ үед камер гарахгүй алдаа авч байвал та вебкамераа таниулаарай. Зааврыг энд оруулсан байгаа.
6. Yahoo messenger-т компьютерынхоо мик-г шалгах өөр нэг арга бол үнэгүй утасруу залгаж микрофоноо шалгаж болно. Энэ нь дээр дурьдсан Test devices хэсгийн Place a free test call гэсэн дээр дарж орон жингэнэх дохио дугарсаны дараа микрофонруугаа ярьсанаар таны мик зүгээр эсэхийг шалгаж өгнө.Таньд амжилт хүсье!
0 сэтгэгдэл:
Post a Comment