Энэ ажлын хүрээнд өнөөдөр "Интернэттэй талбай" өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд төв талбайд 24 цагийн турш, өвөл зуны алинд ч үнэгүй интернэт ашиглах энэхүү ажлыг албан ёсоор нээлээ.
Нэг сая хүн амтай манай нийслэлийн хувьд энэ ажлыг "Нүдээ олсон" хэмээн иргэд сайшааж байгаа бөгөөд урин дулаан цагт Сүхбаатарын талбайдаа олон сандал, сүүдрэвч хийгээрэй хэмээн захьсан.
Иргэдийнхээ энэ хүсэлтийг хүлээн авч ёсоор болгоно гэдгээ ч нийслэлийн удирдлагууд өдөрлөгийн үеэр уламжиллаа.
"Интернэттэй талбай" өдөрлөгийн үеэр MCS компани IT-ийн шинэ технологийн талаарх мэдээ мэдээллийг иргэдэд өгч, хөдөлгөөнт интернэт ашиглан мэдээлэл хайх "Google-ээс асуу" хөгжөөнт уралдааныг зохион байгууллаа.
Мэдээний эх сурвалж: iNET.mn Фото Мэдээллийн портал
0 сэтгэгдэл:
Post a Comment