Хэрэв та компьютерынхоо үзүүлэлтийг маш дэлгэрэнгүйгээр мэдье гэвэл энэхүү авсаархан програмыг хэрэглээрэй. Энэ хэрэгслийг английн "Piriform" нэртэй компани бүтээсэн ба мөн бидний мэдэх хэд хэдэн маш сайн програмын хэрэглүүдийг бүтээсэн байна. ( Ccleaner, Defraggler, Recuva гэх мэт)
Програмын нэр нь Speccy юм. Энд дарвал шууд татагдана. Эсвэл доорхи дарааллын дагуу татаж авна уу.
Татаж суулгах заавар:
1. Вэб хөтөчөө нээн http://filehippo.com/ руу орно.
2. Хаягийн мөрөнд Speccy гэж бичээд Go товч дарвал татах хэсэг гарч ирэх ба эндээс Download Latest Version дээр даран татаж авна.
3. Татаж суулгаад ажиллуулсан байдал. Summary хэсэгт таны компьютерын үйлдлийн системээс эхлүүлээд бүхий л төхөөрөмжүүдийг жагсаасан ба эндээс та төхөөрөмжүүдийн халалтын хэмжээ болон ерөнхий мэдээллийг харж болно.
Жишээ нь:Энэхүү компьютер нь Windows 7 Ultimate 32 bit үйлдлийн системтэй, AMD Athlon II X2 255 CPU-тай, 2GB санах ойтой, ASRock 880GMH-LE маркын эх хавтантай, 1TB багтаамжтай хатуу дисктэй зэрэг мэдэж болно.
4. Энд CPU-г дэлгэрүүлэн харуулсан байна. AMD Athlon II X2 255, Socket AM3(938), 45нанометрийн, 3100MHz хүртэл өсгөх боломжтой, L2 кэш санах ой 2MB гэх мэтээр халалтын температурыг мөн харуулсан.
5. RAM буюу санах ойн хувьд Самсунг фирмийн DDR3 төрлийн, нийт 2 слоттойгоос 2GB-н санах ой 1 слотонд суугдсан, давтамжын хэмжээ max-даа 667MHz байхаас 665.2MHz-д ажиллаж байна гэх мэт.
6. Motherboard буюу эх хавтан ASRock фирмийн 880GMH-LE загварын USB3 дэмждэг, AMD CPU-тэй. Чипний загвар: 880G төрлийн. Энэхүү эх хавтан нь AMD X6 Core дэмждэгээрээ давуу талтай.
7. Hard Drive буюу хатуу дискийн хувьд Hitachi фирмийн Deskstar бүлгийн, Sata холболттой, 1TB хэмжээтэй, 7200(rpm) эргэлтийн хурдтай гэх мэтчилэнгээр партишнуудын тоо болон сул зайг хүртэл харуулсан байна.
8. Optical Drive буюу CD/DVD төхөөрөмж мөн МagicISO програмаар Virtual Disk үүсгэснийг харуулав. Төрөл нь DVDRAM, DVD-г 22x хүртэлхи хурдаар бичих боломжтой.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment