Панасоник компани дэлхийд хамгийн анхны нэвт харагдах, даралтат дэлгэцийн туршилтын загварыг бүтээж өнгөрөгч SID 2010 үзэсгэлэнд танилцуулсан байна.
Ийм төрлийн дэлгэцийг OLED-оос өөр төрлийн материалаар бүтээх боломжгүй мэт санагдаж байсан боловч энэ дэлгэцийг LCD буюу шингэн кристтал материалаар бүтээжээ. LCD дэлгэцийг нэвт харагдуулахын тулд дэлгэцийн арын гэрлийг хэрхэн нуусан нь хэн бүхний сонирхолыг татаж байгаа боловч энэ талаар тодорхой мэдээлэл алга байна.
Шингэн талст материал дээр арын гэрэлтүүлэгчээс үүссэн гэрлийг тусгаж дүрслэл үүсгэдэг учир тэдгээрийг үл үзэгдэгч болгон нууна гэдгийг энгийн хүн төсөөлөхөд бэрх юм. Юутай ч туршилтын загварын дараах видео бичлэгийг үзээд үнэхээр ийм дэлгэц бүтээгдсэн гэдгийг үнэмшихээс өөр аргагүй юм. Энэ дэлгэцийн талаархи илүү тодорхой мэдээлэл гарах үед тус блогт дахин дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Эх сурвалжууд: http://robomec.blogspot.com
http://www.techi.com/2010/05/samsung-transparent-lcd-screen-shown-at-sid-2010/
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment