Дээш очих

Компьютер, Програмистуудын онигоо: 28-р хэсэг

Posted on
  • Sunday, January 22, 2012
  • by
  • in
  • Ангилал , ,

  • Айсан нь:

    Компьютер засварын газрын утас дугарав. Нэгэн хүүхэн аяархан дуугаар:
    - Байна уу...
    - Байна аа.
    - Би өчигдөр танайхаас компьютер авсан юм аа.
    - Тэгээд яасан бэ?
    -(шивэгнэсэн дуугаар) тэр эвдэрчихлээ, та засаж чадах уу?
    - Чанга яриа чээ , сонсохгүй байна
    - Чанга болохгүй байна аа, нөхөр сонсвол ална.
    Сюрприз:

    - Хайр минь чамдаа сюрпризтэй ирлээ: би өнөөдөр нэг аймаар шинэ вирус нээснээ бодож байгаад чиний нэрээр нэрлэчихлээ!

    Хуурагдсан нь:

    Нэгэнтээ Гөлөөнөө хүүхэнтэй интернетээр танилцан болзож уулзав. Гэтэл хүүхэн яггүй бүдүүн нэгэн байв. Гөлөөнөө:
    - Та зураг дээрээ янзын гоолиг харагдаж байсан санагдах юм. Чи бас хүн хуурна гэнээ?
    - Энд ямар ч хуурмаг зүйл байхгүй, миний модем мэдээллийг дамжуулах үедээ нарийсгачихаж ...Пардон...

    Хүүхдүүд нь хүртэл..

    Гөлөөнөөс найз нь асуув:
    - Танай хүүхдүүд яагаад үргэлж ингэж хоорондо хэрэлдээд байдаг юм бэ?
    - Веpсүүдийн зөрчлөөс тэр.

    0 сэтгэгдэл:

    Post a Comment