Дээш очих

Windows Explorer програмын түүхэн хөгжил

Windows үйлдлийн системд файл, хавтасуудыг зохион байгуулах ажлыг Windows Explorer хэмээх програм гүйцэтгэдэг. Энэ нь түүний үндсэн програмуудын нэг. Бид Windows Explorer програмыг ашиглан компьютерын хатуу дискэнд хадгалсан файл хавтасуудаа маш хялбар ялгаж ангилдаг билээ. Тэгвэл өнөөдөр бид энэхүү програмын анхны хувилбараасаа эхлээд хэрхэн хөгжиж ирсэнийг харуулъя [1985-2011].
1985 он. Windows 1.0 дахь MS-DOS Executive нь хамгийн анхны Windows Explorer
хувилбар байсан.
Үргэлжлүүлэх>>

"Андройд" үйлдлийн системтэй утсанд зориулсан маш хорлонтой вирус тархаж эхэлжээ.

Хэдхэн хоногийн өмнө Андройд Маркет дээр нэгэн шинэ маш хорлонтой гэмээр malware байрласан байна. Энэхүү апп нь яг л ГүүглНэмэх(Google+)-ын icon-той төстэй бөгөөд хүмүүс Google+ гэж андууран татаж авсанаар утсаа вирустуулсан байна.
Одоогийн байдлаар энэ нь маш аюултай Андройд вирусны тоонд орох ба энэ нь таны утсан дахь GPS өгөгдөл, ярьсан бүртгэл(call log), текст мессеж болон утасны дуудлага хийсэн бичлэг гээд чухал мэдээллүүдийг цуглуулан алсын серверт дамжуулдаг байна. Өөрөөр хэлбэл компьютерээр зүйрлэвэл бол таны компьютерт байгаа хамаг мэдээллүүдийг нууцаар алс байрлах өөрсдийн серверлүү хуулна гэсэн үг юм.
Үргэлжлүүлэх>>

Өмнөд Солонгосын домэйн бүртгэлийн сайт Gabia хакерын дайралтанд өртжээ.

Gabia хэмээх Өмнөд Солонгосын домэйн нэр бүртгэлийн сайт өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт хакерын дайралтанд өртсөн байна.
Korean Herald -ын өчигдрийн мэдээгээр 100.000 гаруй онлайн хэрэглэгчдийн домэйн нэр болон 350.000 гаруй хэрэглэгчдийн нууцлалттай мэдээлэл дайралтанд өртжээ.

Үргэлжлүүлэх>>

DDos дайралт ашиглан Google+ сервер рүү довтолжээ.

Нууцлалт хамгаалалтын нэвтрэлтийг шалгадаг Италийн "AIR Sicurezza Informatica" байгууллага дэлхийн хамгийн том хайлтын систем болох Гүүглийн серверүүд рүү хакерууд DDos дайралт ашиглан ГүүглНэмэхийн серверт довтлогч програм(exploit) ажиллуулж байгаа тухай мэдээлэл хийжээ.
Мөн өөр нэгэн нууцлал, хамгаалалтын тухай мэдээлэл бичдэг сайтанд Simone Quatrini гэгч хакер залуу Гүүглийн серверлүү DDos дайралт ашиглан хэрхэн довтлох талаар заавар хичээл маягийн юм оруулсан байна.
Үргэлжлүүлэх>>

Компьютер, Програмистуудын онигоо: 20-р хэсэг


Компьютерын боломж:
Компьютер түүнийг бий болохоос өмнөх бүх асуудлыг шийдвэрлэх боломжийг олгодог.

Хэвлэл:
-Та дараа жил ямар нэг хэвлэл захиалсан уу?
-Үгүй тэрүүгээр яах юм, Internet байхад.
- Тэгвэл та жорлондоо гараа бариад орж байх юм уу?

Сервер унасан нь:
Хоёр найз системын администратор уулзав:
- Чи яагаад ийм гунигтай байна ?
- Өчигдөр сервер " унаад ".
- Чи тэгээд түүнийгээ одоо болтол "босгоогүй " юм уу?
- Босгосон л доо , гэхдээ түүнийг ширээн дээрээс унагачихсан юм...
Үргэлжлүүлэх>>

Компьютер, Програмистуудын онигоо: 19-р хэсэг

Туслаарай!!!
Интернетээс гарах гарцыг хайж байна...

Сайн арга:
Хууль зүйн сайд шоронгийн ажил байдалтай танилцахаар ирэв: хаалга онгорхой, харуул байхгүй, нохой ч харагдахгүй, камерууд түгжээгүй, тэгсэн мөртлөө бүх хоргидлууд өрөөндөө байж байдаг!!! Шоронгийн даргыг дуудаж чи чинь юу хийчив ээ ???
-Хоригдлуудыг интернеттэй болгоод өгчихсөн юм...
Үргэлжлүүлэх>>

Windows 8 үйлдлийн систем болон түүний Програм, Хэрэглэгчийн Харагдац(UI)

3 хоногийн өмнө USA Today веб хуудсанд "Windows 8" үйлдлийн системийн Програм болон Хэрэглэгчийн Харагдац(User Interface)-ын тухай мэдээлэл гарсан ба энэ үеэр шинэ хэрэглэгчийн харагдац болох "Metro" UI-г танилцуулсан байна. Үүнээс харахад Windows 8 үйлдлийн систем нь одоогийн байдлаар tablet болон slate төхөөрөмж өөрөөр хэлбэл touch дэлгэцтэй төхөөрөмжүүд дээр ашиглахад маш тохиромжтойгоор хийгдсэн байна.
Програмын хувьд Нийгмийн Сүлжээ (Social Network) талын програмуудыг ашиглахад маш хялбар болжээ. Мөн ихэнх програмууд нь чимэх хэрэгсэл(widget) маягаар нэмж суулгаж ашиглах нь. Үүнд цаг агаар, холбоо барих нэрс, утас, тэмдэглэл гэх мэт орно.
Үргэлжлүүлэх>>

Өнгө үзэмж сайтай, өндөр хүчин чадалтай LED дэлгэцтэй иж бүрэн компьютер хямд үнээр зарна.

Таньд бид өнгө үзэмж, хүчин чадал сайтай, хөнгөн авсаархан дараах компьютерын иж бүрдлийг хямд үнээр санал болгож байна.
Процессорын хувьд нарийн, нимгэн, авч явахад авсаархан. Хангалттай өндөр үзүүлэлттэй.
Програм хангамжийн найдвартай ажиллагааг хангасан/Windows XP эсвэл Windows 7 англи, солонгос сонгоно/.
Мөн таны хүссэн хэрэглээний програм болон дуу, клип, кино, тоглоомыг хуулж өгнө.
Дэлгэцийн хувьд сүүлийн үед гарсан дүрсний өнгө ялгаруулалт сайтай, чанартай LED дэлгэцтэй, дэлгэцний ард баруун болон зүүн талдаа 2 давхар чанга яригчтай(Dual Speaker 2W+2W).
Компьютерын үзүүлэлт:
Товч үзүүлэлт: (AM-207LE/AMDAM2/2700GHz/2GB/GF7025/WD500GB/450W)
Дэлгэц/Monitor: Aimecca AM-207LE [20", LED-дэлгэцэндээ чанга яригчтай]
Төв процессор/CPU: AMD 5200[2.7Ghz]
Эх хавтан/Mainboard: TF7025-AM2
Санах ой/RAM: Samsung DDR2 2GB [PC6400]
Видео График Карт/VGA: onboard (GeForce 7025)
Хатуу диск төхөөрөмж/Hard Disk Drive: WD500GB
Бусад диск төхөөрөмж/ODD: LG Super-Multi DVD-RAM (DVD/CD бичнэ.)
Тэжээлийн блок/PSU: 450W(Хангалттай хүчин чадал)
Үнэгүй дагалдах хэрэгсэл/Other devices: Гар/Anyzen-KM1000/Хулгана/Anyzen-SMOU 5000WX-BK/, ЧихэвчХулганы тавиур
Програм хангамж/Software: Windows 7 үйлдлийн систем/эсвэл XP англи, солонгос аль ч хэл дээр болно/, Вирусны эсрэг програм, Цэвэрлэгч хэрэгслүүр болон хэрэглээний бүхий л програм. Мөн таны хүссэн дуу, клип, кино, тоглоомыг хуулж өгнө. 
Компьютерын үнэ: 420.000вон
/дэлгэц болон процессорыг салгаж зарж болно/
Холбоо барих:
               Утас: (+82)-10-6615-0551, (+82)-10-4967-9550
               Э-Мэйл:     pc_lavlah@yahoo.com, pc.lavlah@gmail.com
               Веб сайт:    www.PCLavlah.Ком
               Твиттер:    @PCLavlah
               Фэйсбүүк:  PCLavlah
               Гүүгл+:      http://gplus.name/PCLavlah
Үргэлжлүүлэх>>

2011 оны "Дэлхийн шилдэг 50 веб хуудас" тодорлоо.

Өнгөрөгч долоо хоногт дэлхийн томоохон онлайн мэдээллийн сэтгүүл болох "Time" сэтгүүлээс "Дэлхийн шилдэг 50 веб хуудас"-ыг шалгаруулан дүнгээ гаргасан билээ. Энэхүү шалгаруулалт нь:
Дуу хөгжим, Видео - Music & Video
Гэр бүл, Хүүхэд - Family & Kids
Спорт - Sports
Мэдээ, Мэдээлэл - News & Info
Санхүү эдийн засаг, Бүтээмж - Financial & Productivity
Худалдаа, Аялал зуучлал - Shopping & Travel
Эрүүл мэнд, Дасгал сургуулилт - Health & Fitness
Нийгмийн мэдээллийн хэрэгсэл - Social Media
Тоглоом - Games
Боловсрол - Education
гэсэн 10-н төрөл тус бүрд 5 шилдэг веб сайтуудыг тодруулсан байна. Тухайлбал "Дуу хөгжим, Видео - Music & Video" төрлөөс л гэхэд 5 шилдэг веб сайтыг шалгаруулсан билээ.
Үргэлжлүүлэх>>