Дээш очих

Барууны интернэт урсгал Хятадаар дамжиж сандаргав

Posted on
  • Saturday, October 16, 2010
  • by
  • in
  • Ангилал , ,
  • Ойрд internet-ын талаар сонирхолтой бас ноцтой байж болохуйц мэдээлэл цацагдах болжээ. Барууны томоохон орны интернэтийн дийлэнх урсгал ямар нэгэн байдлаар их гүрэн Хятадаар дамжин гарсан талаар мэдээлэл байна. Энэ мэдээлэл мэдээж тухайн улс орнуудад нэлээд цочирол өгөхүйц мэдээлэл байж болох юм. Учир нь интернэтийн урсгал гэдэг нь товчоор илэрхийлбэл А цэгээс Б цэгт хүрэх мэдээллийн урсгал. Гэтэл голд нь CHINA гэсэн нэг цэг байвал А болон Б-ын хооронд дамжиж байгаа бүх мэдээлэл CHINA дээр харагдана гэсэн үг.

    Тэгэхлээр өнөөдрийн түвшинд интернэтийн урсгал гэдэг нь тухайн улсын хувьд эдийн засаг, улс төр, хүн ам гээд бүх мэдээллийг эргэлтэнд оруулж буй зам гэж хэлж болно. Үүнд улсын нууцийн зэрэглэлтэй болоод хувь хүний нууцийн зэрэглэлтэй бүх мэдээлэл мөн дамжиж буй.

    Хэрэв ингэж ойлговол барууны томоохон орнуудын интернэтийн урсгал ХЯТАД-аар дамжсанаар тэдгээр улсуудын талаар маш ТОМ мэдээллийг хятад улс өөрсөддөө бий болгож чадлаа гэсэн үг.
    Барууны орнууд ч дүүрч бидэнд хамаагүй гэж бодвол манай орны хувьд интернэтийн чиглэл хаагуур яаж явдаг талаар анхаарлаа хандуулж байгаа боловуу. Ямартай ч энэ тал дээр тагнуулынхан болоод холбогдох байгууллагууд мэдээлэлтэй, сэрэмжтэй байдаг байх гэж найдаж байна.

    Харин хувь хүн болоод байгууллага амиа бодоё гэвэл аль болох нуулал (SSL болон бусад төрлийн шрифлэлт) сайн хангагдсан сайтаар мэдээллээ дамжуулж байвал аюул арай холуур тойрох боломжтой юм.
    Эх сурвалж: Sanakae's Tech Blog

    0 сэтгэгдэл:

    Post a Comment