Goo.gl хаяг богиносгогч ашиглан блог, сайтын холбоосоо QR кодод хөрвүүлэх нь

Posted on
  • Friday, October 8, 2010
  • by
  • in
  • Ангилал ,
  • Үүнийг хийснээр таны блог, сайт өөрийн гэсэн таних тэмдэг болох QR кодтой болно.
    QR гэдэг нь "Quick Response" үгийн товчлол бөгөөд хурдан хариу өгөх гэсэн утгатай юм. QR кодыг 1994 онд "Denso Wave" нэртэй японы компани анх санаачилсан байна. 2000 оноос японд томоохон плакат, мэдээллийн самбаруудад энэхүү кодыг ихээр ашиглаж эхэлжээ.
    Үүнийг компьютерын шинжлэх ухаанд өгөгдлийн матрицыг таних бар код гэж ойлгож болно.
    Бараа бүтээгдэхүүн нь Bar код ашигладаг бол блог, веб сайтын хаяг нь QR код ашигладаг болж байна.

    1. Goo.gl рүү орно.
    2. QR кодонд хөрвүүлэхийг хүссэн веб хуудсынхаа хаягийг оруулна.
    3. Богиносоод үүссэн хаягийг хуулж авна.

    4. Хуулж авсан хаягаа хаягийн мөрөнд буулган төгсгөл хэсэгт нь .qr гэсэн өргөтгөл нэмнэ. Жишээ нь бидний хуулж авсан хаяг http://goo.gl/x7jg байгаа бол араас нь залгаад .qr нэмж бичнэ. http://goo.gl/x7jg.qr
    5. Ингээд хаягийн мөрөнд http://goo.gl/x7jg.qr бичээд enter дарсанаар бидний хүссэн код гарч ирнэ. Манай блогийн QR код:
    гэж үүсэж байна. Гэхдээ энэ нь зөвхөн тухайн URL хаягийн код болно.

    0 сэтгэгдэл:

    Post a Comment