Дээш очих

Гүүгл компани өөрийн Гүүгл ТВ-н албан ёсны видеог танилцууллаа.

Posted on
  • Friday, October 8, 2010
  • by
  • in
  • Ангилал , , , ,
  • Гүүгл компани саяхан өөрийн Гүүгл ТВ-нхээ албан ёсны танилцуулга видеог танилцуулсан байна. Тэдний Гүүгл ТВ платформ бэлэн болсон бөгөөд та бид удахгүй интернэтэд холбогдсон ТВ-р хүссэн видео клип, кино, шууд эфирүүдээ хүлээн авч үзнэ.

    Гүүгл ТВ нь Apple-н сүүлд гаргасан Apple TВ төхөөрөмжтэй адил бололвч бүхий л интернэтэд холбогдсон тв сувгууд, мөн олон програмаар хангагдсан байна.
    Та бүхэнд Гүүгл ТВ-н товч танилцуулгаас хүргэе.
     ТВ-нээсээ интернэт хайлт хийн хүссэн кино, видеогоо үзнэ.
     Бүх төрлийн вебүүдээр аялна.
     Таны хэрэглэдэг програмууд таны тв-нд байрлана
    Гар утсаа ТВ-н удирдлага болгон ашиглана.
     ТВ-ээсээ өөрийн хүссэн хуудсаа сонгон орно. (Homepage маягаар)
     ТВ-ээ үзэнгээ вебээр давхар аялах эсвэл өөр суваг харах боломжтой.
     Өөрийн үзэх дуртай цувралынхаа ангиудыг хайн бичлэг хийж сануулан хадгалснаар дараа шууд үзнэ.
    Гүүгл ТВ нь таны ТВ, суурин кабель, хиймэл дагуулын антенн, интернэттэй
    маш хялбарханаар холбогдон ажиллана.
    Одоогоор Гүүгл ТВ нь Netflix, Twitter, CNBC, Pandora, Napster, NBA Game, Amazon Video Gallery гэх мэт програмуудыг дэмжиж байгаа ба жишээ нь та Napster ашиглан өөрийн онлайн радио станцаа үүсгэх боломжтой.

    Гүүгл мөн хэд хэдэн компанитай хамтарч буй ба тэд Гүүгл ТВ-н үйлчилгээнд зориулан байнгын програмуудаа бэлтгэн явуулж байхаар болжээ. Үүнд:
    - TBS, TNT, CNN, Cartoon Network ба Adult Swim сувгуудаа
    - NBC Universal нь CNBC Real-Time телевизийн програм гарган санхүү, эдийн засгийн мэдээллээ
    - HBO суваг нь HBO GO хөтөлбөрөө 
    - NBA суваг NBA Game Time нэртэй програм боловсруулан лигийн шилдэг тоглолтуудаа
    цаг ямагт Гүүгл ТВ-ээр цацаж байхаар болсон байна.

    Таны гар утас чинь програмтай бол одоо таны ТВ хүртэл таны хүссэн програмаар ажиллахнээ.
    Ерөнхийдөө Гүүгл ТВ нь таны хүссэн бүх сувгийг бүхий л боломжит програмуудтай холбон таны телевизээр үзүүлэх зорилготой үйлчилгээ юм.
    Гүүгл ТВ-н албан ёсны видео танилцуулгийг эндээс орж танилцаж болно.
    Эх сурвалж: Google Blog

    0 сэтгэгдэл:

    Post a Comment