Дээш очих

Мэдээлэл Технологийн домогт баатар Стив Жобс таалал төгслөө.

Posted on
  • Saturday, October 8, 2011
  • by
  • in
  • Ангилал , , ,
  • Стив Жобс бол дэлхийн Мэдээлэл Технологийн жинхэнэ домогт баатар билээ. Тэрээр 2011 оны 10 сарын 5-ны Лхагва гаригт буюу Apple компаний шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан өдөр хорвоог орхин одсон юм. Өнөөдөр та бүхэндээ энэхүү домогт хүний тухай товч боловч нэгэн нийтлэлийг хүргэхийг зорилоо. Нийтлэлийг уншихын өмнө доорх видео бичлэгийг үзэж ноён Жобсын бүтээл болон Apple компаний бүтээгдэхүүнүүдтэй товч танилцаарай.



    Мэдээллийн эх сурвалж: Sancho.MN


    Apple компанийн үүсгэн байгуулагч, Цахиурын хөндийн амьд домог Стив Жобс өчигдөр таалал төгссөн тухай компанийнхан мэдээллээ. Тэрбээр 56 настай байсан ба нойр булчирхайн хорт хавдраар өвчилж, эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрсөн наймдугаар сард албан тушаалаа өгсөн юм.
    Өчигдөрхөн болсон Apple-ийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга дээр түүнийг ирж магадгүй эсвэл видео дуудлагаар холбогдож болох юм гэж олон хүн таамаглаж байсан ч танилцуулга түүнгүйгээр болсон билээ. Олон мянган хэрэглэгчдийнх нь хамгийн их итгэл хүлээлгэдэг Стив Жобс ийнхүү шинэ бүтээгдэхүүнээ өлгийдөн авсан өдрөө таалал төгслөө.
    Компанийн эмгэнэлд "Стив Жобс бол бүх л амьдралынхаа турш шинэ шинэлэг бүхнийг санаачилж, үргэлж өсөн дэвшихийн төлөө зогсолтгүй чармайн ажиллаж байсан эрч хүч, хүсэл тэмүүлэл, цог золбоо, сүр жавхлангийн эх ундрага байлаа. Стивийн гайхалтай эрч хүч, бүтээлч сэтгэлгээ, цөхөршгүй эрэл хайгуул корпорацийн тоо томшгүй олон шинэ санааны ундарга болж, бид бүгдийн амьдралыг ирээдүйд хөтөлсөөр ирсэн. Стив Жобс дэлхийг өөрчилсөн хүн" хэмээжээ.

    “Microsoft”-ын босс Билл Гейтс “Стив Жобсын бүтээсэн үйл хэргийг хэдэн үе дамжин шагшин магтах биз ээ. Түүнтэй хамтран ажиллаж байсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг” хэмээсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай нар Америкийн хамгийн агуу зохион бүтээгчдийн нэг Стив Жобс таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, дэлхийг өөрчилж чадах итгэл, үнэмшилтэй, сэтгэлгээний өндөр түвшинд хүрсэн, гайхалтай авьяастай хүн байсан” гэжээ. Түүнчлэн Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг түүнийг Альберт Эйнштейн, Томас Эдисон нарын адил суут ухаантан байсан гэж эмгэнэлдээ дурьдсан юм. Стив Жобс өнгөт iMac компьютер, iPod болон iPhone –ийг дэлхий дахинд “бэлэглэсэн” нэгэн. Харамсалтай нь тэр “Apple” корпорацийн iPhone –ийн хамгийн сүүлийн шинэ загвар iPhone 4S –ийг дэлхий нийтэд танилцуулсан өдөр нас барсан юм. Жобс өнгөрсөн нэгдүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас тэрээр “Apple”-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа Тим Кукт шилжүүлсэн билээ. Албан тушаалаа өгсний дараа тэрээр “Apple корпорацийн хамгийн их ажилтай, амжилттай өдрүүд бидний урд байгаа. Тэр өдрийг би тэсэн ядан хүлээхийн зэрэгцээ өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна” гэж хэлж байсан юм.

    Стив Жобс гэж хэн бэ?

    Америкийн бизнесмэн. Персонал компьютерийн vйлдвэрлэл, борлуулалтын салбар дахь пионер. «Эппл Компьютер» компанийн vvсгэн байгуулагч бєгєєд анхны удирдагч. Тэр их сургуупь тєгссєн диплом, тэр ч байтугай дунд боловсрол эзэмшсэнийг илтгэх гэрчилгээгvй ч холч хараа, итгэл, шийдэмгий зан, эрсдэл гаргах чадварынхаа ачаар шилдгийг бүтээж чадсан юм.

    Apple II (1977)

    Apple II (1977)
    Аппле 2 нь “Аппле” корпорацийн хамгийн анхны том бүтээл байсан юм. Энэ нь хамгийн анхны хуванцар гадаргуутай компьютер байсан бөгөөд зүгээр нэг энгийн сонирхогчоос жинхэнэ үйлдвэрлэлд шилжих, компьютер технологийн бизнесст хөл тавих суурь нь болжээ.

    Macintosh (1984)

    Macintosh (1984)
    Компьютерийн хулганыг нэврүүлж, график дүрслэлийг бий болгох суурийг тавьснаар компьютер дээр бяцхан хүүхэд ч ажиллаж чадахаар хэрэглэхэд хялбар,энгийн болж чаджээ.
    Pixar (1986)

    Pixar (1986)
    1985 онд Жоб апплийг түр орхин Лукасфильм студиэс 5 сая доллараар жижигхэн студийг худалдан авчээ. Хүүхэлдэйн кино, богино хэмжээний дүрст киног хийдэг уг студиэ Пиксар хэмээн нэрлэсэн бөгөөд, технологийн гайхалтай дэвшлүүдийг санаачилж хэрэгжүүлсэнээр олон олон шилдэг хүүхэлдэйн кино /жишээ нь Тоглоомын түүх/ хийж чаджээ. 2006 онд Дисней компанид уг студиэ 7,4 тэрбум доллараар зарсан бөгөөд, энэ үед Оскарын 10 шагналын эзэн, 30 номинацид нэр дэвшсэн амжилттай байжээ.
    Mac OS X (2001)
    Mac OS X (2001)
    Apple-ийн энэ шинэ систем нь ирээдүйд бий болох iPhone, iPad and iPod Touch үүсэх эхлэл болж, шинэ дэвшлийг харуулж чадсан юм.

    iTunes (2001) / iTunes Store (2001)
    iTunes (2001) / iTunes Store (2001)

    iPod (2001)
    iPod (2001)
    Энэ бүтээл нь хөгжмийг хадгалах биш, хэрхэн сонсох тал дээр өөрчлөлт хийж чадсан юм. Хүссэн газраа, хаана ч аваад явж болох овор хэмжээ багатай, цэвэр дуугаралт нь үйлчлүүлэгчдийн сэтгэлийг үнэндээ татжээ. Энэ загвараас Apple компаний цаашдын бүтээлийн санаанууд гарсан юм.


    iPhone (2007)
    iPhone (2007)
    Мэдээж энэ бол дэлхийн харилцаа холбооны ертөнцөд гарсан хамгийн гайхалтай дэвшил юм. Бүх талаараа...

    iOS App Store (2008)
    iOS App Store (2008)
    Apple-ийн бүхий л программ, тоглоомыг нэг дороос татах боломжтой газар. 2011 оны 1 сард л гэхэд 10 тэрбумаас ч илүү таталт эндээс гарчээ.

    iPad (2010)
    iPad (2010)
    Гайхалтай бүтээл. 2010 сүүлээр нийт таблет компьютерийн зах зээлийн 75 хувийг энэ бүтээл эзэлж байжээ.

    0 сэтгэгдэл:

    Post a Comment