Улаанбаатарчууд бид бvхэн жил бvрийн 10 дугаарын 29-нд Нийслэлийн єдрийг тэмдэглэн єнгєрvvлдэг билээ. Энэ жилийн Нийслэлийн єдрийг угтан Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар, Интернэтийн тэргvvлэгч технологийг нэвтрvvлэгч Мобинет ХХК-ууд хамтран Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 10 талбайд Утасгvй интернэтийн Wi-Fi vйлчилгээг нэвтрvvлж, нийслэл хотын иргэддээ бэлэг барьж байна.
Олон нийтийн талбай дахь Wi-Fi бvсийн нээлтийн ёслолын арга хэмжээ єнєєдєр Эрх Чєлєєний талбай дээр зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн засаг даргын орлогч н.Баатарзоригт, НМТГ-ын дарга Я.Сод-Эрдэнэ, Мобиком корпорацийн ерєнхий захирал Д.Болор, Мобинет ХХК-ийн Гvйцэтгэх захирал М.Энхсайхан нар оролцож нээлтийн ажиллагааны туузыг хайчиллаа.
Мєн нийслэлийн иргэдийнхээ тав тухтай, эрvvл орчинд амьдрахад нь хувь нэмэр болгон Wi-Fi бvс байгуулж буй 10 талбайд Мобинет компаниас 20 ширхэг хогийн савыг байршууллаа.
0 сэтгэгдэл:
Post a Comment