Дээш очих

Майкрософт ирээдүйд...

Posted on
  • Friday, October 28, 2011
  • by
  • in
  • Ангилал , ,
  • Мэдээлэл Технологи(Information Technology) сүүлийн хэдэн жилд асар хурдацтай хөгжиж байна. Ердөө л 2 жил гаруйн өмнө touch дэлгэцтэй утас гарч байсан бол одоо компьютерын хүчин чадалтай дүйцэхүйц хурд, санах ойтой ухаалаг(smart) гэж нэрлэгдэх утаснууд МТ-ын томоохон пүүс, компаниудын ширүүн өрсөлдөөн дундаас илүү ухаалаг, илүү хүчин чадалтай утаснууд хэрэглэгч бидний амьдралд нэвтэрсээр байгаа билээ.
    Өнөөдөр МТ-ын салбарт толгой цохих томоохон компаниудын нэг Майкрософт ирээдүйд МТ хэрхэн хөгжих талаар болон бидний одоогийн хэрэглээд байгаа ухаалаг утас амьдралд яаж нэвтрэх тухай нэгэн маш сонирхолтой видео өргөн барилаа. Майкрософт компани Нокиа компанийг худалдан авсан бөгөөд Windows Phone 7 нэртэй ухаалаг утас гаргаад байгаа. Тун удахгүй Windows Phone 7 ухаалаг утас дараах видеонд гарсан утас шиг болохыг үгүйсгэхгүй. Бусад компаниуд ч гэсэн яаж зүгээр байхав. Илүү ухаалаг утас гаргахыг тааж мэдэхгүй юм.
    Ингээд та бүхэнд энэхүү сонирхолтой видеог хүргэе! Ирээдүйн компьютер, ирээдүйн гар утас ер нь маш ойрын ирээдүйн амьдралд МТ иймэрхүү хөгжих болно гэж Майкрософт компанийнхан төсөөлж байгаа юм байна.

    0 сэтгэгдэл:

    Post a Comment