Дээш очих

Asus компани "Zenbook" нэртэй зөөврийн компьютероо гаргалаа

Posted on
  • Friday, October 28, 2011
  • by
  • in
  • Ангилал , ,
  • 2011 оны 10 сарын 11-нд компьютер, компьютерын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийд нэр нь хэдийнээ түгсэн Asus компани өөрийн цоо шинэ бүтээгдэхүүн болох "Zenbook" зөөврийн компьютерийнхээ нээлтийг Нью Йорк мужийн Манхэттенд хийлээ. Энэхүү зөөврийн компьютер нь Asus болон Intel компаний хамтарсан бүтээл бөгөөд маш нимгэн, гоёмсог загвартай, техникийн хурд хүчний гайхамшигтай бүтээл болж чаджээ. Одоогийн байдлаар энэхүү зөөврийн компьютерын гоёмсог чамин загвар нь техник сонирхогчдын анхаарлын төвд байсаар байна.
    Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга:

    Ер бусын үзэсгэлэнтэй загвар:
    Zenbook нөүтбүүкний загварын хувьд үнэхээр гайхалтай нимгэн. Та дараах зургаас харахад ойлгомжтой байх.
    Урд хэсэг нь ердөө л 3мм зузаантай. Хойд тал нь 9мм зузаан. Энэ нь бусад брэндийн нөүтбүүкээс маш нимгэн юм.
    Маш нарийн хээнцэр, сайн чанарын хөнгөн цагаан гадаргуутай. Asus-ын техникийн хөгжүүлэгчид үнэхээр гоё хийж чадсан байна.

    Дэлхийн анхны 450cd/m2 цэгийн маш өндөр нарийвчлалтай дэлгэцтэй. Энэ нь видео бичлэг, киног маш тод сайн, чанартай харагдуулна.

    Ер бусын мэдрэмж төрүүлэхүйц:
    Авч явахад огт хүнд биш. Мөн зөөврийн комьютер болохоор ухаалаг утаснууд шиг жижиг биш, шаардлагатай бүх оролтуудтай. Asus Zenbook зөөврийн компьютертээ Super Hybrid Engine II technology хэрэглэсэн байна. SSD диск төхөөрөмжтэй учир өгөгдлийг унших/бичих хурд сайтай ба ажлыг тэр дор нь шууд хадгалах чадвартай. Ингэснээр батерейг илүү удаан, олон цаг ашиглах болно.

    Нөөцийн горим(Stand By)-д 2 долоо хоног хүртэлх хугацаанд батерей нь дуусаагүй, бүр талдаа ч ороогүй байна.
     Өгөгдөл хадгалалт маш сайн. SSD дискийн төхөөөрөмж ашиглах учир өгөгдөл унших болох бичих хурд маш өндөр.

    Хүчин чадлын үзүүлэлт:
    Бусад сайн үзүүлэлттэй компьютертэй харьцуулан 3.98GB хэмжээтэй зургийн файл хуулж үзэн тест хийхэд Zenbook UX31 загварын нөүтбүүк нь 7 дахин хурдан хуулсанаар ялагч болсон.
    1080P маш өндөр чанартай видео кино үзэхэд Zenbook бусдаас 10градус бага халалт өгсөн нь харагдаж байна.
    Өгөгдөл унших, бичих хурд нь бусад төрлийн SSD дисктэй харьцуулахад 2 дахин, харин ердийн хатуу дискийн төхөөрөмжтэй харьцуулахад 3 дахин хурдан дамжуулна.
    Зохистой горимд ажиллах чадвар нь бусад сайн үзүүлэлттэй зөөврийн компьютероос давуу үзүүлэлттэй буюу 11219 гарсанаар ялсан.
    3D хэмжээст үзүүлэлт нь мөн бусад зөөврийн компьютероос сайн үзүүлэлттэй буюу 4332 гарсан байна.
    Хадгалах төхөөрөмжийн оролт гаралт буюу өгөгдөл унших болон бичих хурд нь бусадтай харьцуулахад 3.2~4.5x хурдтай гарчээ.

    Ер бусын гайхалтай дуугаралт:

    Asus Zenbook UX21 зөөврийн компьютерын дуугаралт нь ASUS SonicMaster технологи ашигласан юм байна. Мөн ASUS Golden Ear баг болон Bang & Olufsen ICEpower® гэсэн дэлхийн хамгийн шилдэг дууны техник тоног төхөөрөмжийн багийг бүрдүүлэн эдгээр шилдэг гэсэн технологи болон багийн хүчээр гарсан дууны тоног төхөөрөмжийг Zenbook UX21-т угсарчээ.

    Зөөврийн компьютерын үзүүлэлт:

    Бусад эд анги, дагалдах хэрэгсэл:

    Цүнх нь чамин хийцтэй, ханцуйвчтай
    Тогны адаптер болон индикатор 
     USB dongle болон ethernet адаптер
    A5400 зөөврийн хатуу диск төхөөрөмж 

    Дашрамд дурьдахад энэхүү зөөврийн компьютер нь одоогоор зөвхөн 3/Их Британи, Хойд Америк, Австрали/ улсад л худалдаалагдаж байгаа ба үнэ нь 999$ гэсэн шүү!

    Asus Zenbook ханийн зургууд татах:

      [1333x768] [1600x900]


       [1333x768] [1600x900]
    Илүү дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны сайтаар нь зочилж авна уу!

    0 сэтгэгдэл:

    Post a Comment