Шинэ Гүүгл Телевиз

Posted on
  • Saturday, October 29, 2011
  • by
  • in
  • Ангилал , , , ,
  • Гүүгл компани өөрийн Гүүгл ТВ-ийн шинэ 2 дахь хувилбараа 1 жил гаруйн дараа дахин гаргалаа. Мөн манай блог яг л жил гаруйн өмнө буюу 2010 оны 10 сарын 8нд "Гүүгл компани өөрийн Гүүгл ТВ-н албан ёсны видеог танилцууллаа" гэсэн нийтлэл бичиж байсан бөгөөд энэ нь ГүүглТВ-ын эхний хувилбар байсан юм.


    Өмнөх хувилбараа бодвол шинэчлэгдээд илүү гоё болсон байна. Та бүхэнд шинэ болон хуучин хувилбаруудын харьцуулсан зургийг үзүүлье:
    Хуучин хувилбар: Эмх замбараагүй нүүр 

    Шинэ хувилбар: Цэвэрхэн Гүүгл ТВ нүүр

    Гүүгл ТВ багийнхан нь энэхүү шинэ загвараа Андройд шиг харагдуулахаар загварчилж хийсэн байна. Хуучин хувилбарт хэрэглэгч өөрийн хүсэлтээр байрлуулж, тохируулж болдоггүй байсан бол шинэ хувилбартаа хэрэглэгч яг л андройд үйлдлийн системийн Honeycomb ашиглаж байгаа шиг гоё харагдахаар хийсэн байна. Өмнө замбараагүй байсан нүүр хуудас одоо маш цэвэрхэн, эмх цэгцтэй харагдах болжээ. Мөн хэрэглэгч өөрийн байнгийн хэрэглэдэг апп болон дуртай сувгуудаа нүүрэнд хүссэнээрээ байрлуулж болох болсон нь таалагдаж байна. Гүүглийн инженерүүд ажиллаж байгаа учир илүү сайн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна шүү.

    Хуучин хувилбар: ТВ болон Кино

    Шинэ хувилбар: ТВ болон Кино

     Өмнө нь Гүүгл ТВ болон кино, апп-уудыг тусад нь хийгээгүй байсан. Өөрөөр хэлбэл таныг кино юмуу ТВ үзэж байхад yahoo эсвэл бусад мессенжерээс хэн нэгэн нь таньруу залгахад түүнийг авах боломжоор хязгаарлагдмал байсан билээ. Харин одоо бол дэлгэцээ 2 хувааж байгаад нэг нь ТВ үзэж байхад нөгөөх нь нийгмийн сүлжээ ашиглан жиргэх эсвэл фэйсбүүкээр аялах боломжтой болжээ.

    Апп буюу програмуудын тухай:
    Оригинал апп жагсаалт

                                                                          Шинэ апп цэс


    Шинэ ЮүТүб апп


    Юүтүб Leanback загвар

    Дараах видеонуудыг товч танилцуулга маягаар хүргэж байна.
    Гүүгл ТВ гэж юу вэ?


    Гүүгл ТВ: ТВ суваг болон кино, нэвтрүүлэг


    Гүүгл ТВ: Хайлт


    Гүүгл ТВ: Фото

    0 сэтгэгдэл:

    Post a Comment