Компьютер, Програмистуудын онигоо: 23-р хэсэг

Posted on
  • Sunday, October 2, 2011
  • by
  • in
  • Ангилал , ,
  • Интернетэд ингэж их хорхойсдогийн учир:
    Чи яагаад интернетэд ингэж их хорхойсдог юм бэ?
    Дурлал хэтэрхий хэрцгий юм. Архи хэтэрхий үнэтэй юм. Спорт хэтэрхий уйтгартай. Тэгээд л би энд сууж байна даа ...

    Амархан таньсан нь:
    Админд дуудлага ирэв " Сайн уу " гэхийн оронд :
    - Би чамайг үзэн ядаж байна!
    - Танд би ямар проблем учирсаныг таах уу? Та юунд ч хүрээгүй байхад таны компьютер өөрөө эвдэрсэн үү? Тийм үү?
    - Тийм.
    Мэргэжлийн онцлог:
    Яагаад олонхи компьютерчдэд жоохон хөхтэй хүүхнүүд таалагддаг вэ?
    - Учир нь жижиг хөх хулганы хэмжээтэй байдаг ба түүнийг барихад өөрийн мэргэжлийн ажлаа хийж байгаа сэтгэгдэл төрдөг.

    Хэрэггүй туршлага:
    Програмист найз руугаа залгана:
    - Миний компьютер гацаад байдаг боллоо, чи компьютерээ засахын тулд юу хийсэн бэ?
    - 380 вольтод залгасан
    Цагийн дараа дахин залгана:
    - Хөөе би баларлаа, компьютер тэр дороо үнс болчихлоо!!
    - Харин тэгдэг юм билээ , минийх бас үнс болсон ...

    Хэцүү асуулт:
    Компьютерын үйлчилгээний төвд дуудлага ирнэ :
    – Бид танайд принтерээ засуулахаар өгсөн.Чадаж байна уу муу новшууд?
    – Нэгд манай үйлчлүүлэгчдийн 98% нь өөрсдийгөө “бид” гэж нэрлэдэг, хоёрт: бидний засдаг төхөөрөмжийн 75 % нь принтер байдаг... Танд яаж хариулах болж байна?
    – Принтер... Нэг саарал өнгөтэй ... 50 орчим см өргөн 20 см орчим өндөртэй... дотор нь цаас хийхээр бичигтэй болоод гараад ирдэг...

    Чухал туршлага:
    - Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор амьтан сургагч Арслантолгойт оролцож байна!
    -Арслантолгойт та өөрийн үхэр жүжиглүүлж сургасан туршлагаасаа хуваалцахгүй юу ? Таны сургасан үхэр үзэгчдийг ёстой нэг алмайруулж байна?!
    - Туршлагаа ?? Надад юуны туршлага байх вэ ? Би циркт орохын өмнө нэгэн нябогийн компанид  системийн администратороор ажиллаж байсан нь хэрэг боллоо....

    1 сэтгэгдэл:

    Ундраа said...

    hehe arslantolgoit genuu

    Post a Comment