Интернетэд ингэж их хорхойсдогийн учир:
Чи яагаад интернетэд ингэж их хорхойсдог юм бэ?
Дурлал хэтэрхий хэрцгий юм. Архи хэтэрхий үнэтэй юм. Спорт хэтэрхий уйтгартай. Тэгээд л би энд сууж байна даа ...
Амархан таньсан нь:
Админд дуудлага ирэв " Сайн уу " гэхийн оронд :
- Би чамайг үзэн ядаж байна!
- Танд би ямар проблем учирсаныг таах уу? Та юунд ч хүрээгүй байхад таны компьютер өөрөө эвдэрсэн үү? Тийм үү?
- Тийм.
Мэргэжлийн онцлог:
Яагаад олонхи компьютерчдэд жоохон хөхтэй хүүхнүүд таалагддаг вэ?
- Учир нь жижиг хөх хулганы хэмжээтэй байдаг ба түүнийг барихад өөрийн мэргэжлийн ажлаа хийж байгаа сэтгэгдэл төрдөг.
Хэрэггүй туршлага:
Програмист найз руугаа залгана:
- Миний компьютер гацаад байдаг боллоо, чи компьютерээ засахын тулд юу хийсэн бэ?
- 380 вольтод залгасан
Цагийн дараа дахин залгана:
- Хөөе би баларлаа, компьютер тэр дороо үнс болчихлоо!!
- Харин тэгдэг юм билээ , минийх бас үнс болсон ...
Хэцүү асуулт:
Компьютерын үйлчилгээний төвд дуудлага ирнэ :
– Бид танайд принтерээ засуулахаар өгсөн.Чадаж байна уу муу новшууд?
– Нэгд манай үйлчлүүлэгчдийн 98% нь өөрсдийгөө “бид” гэж нэрлэдэг, хоёрт: бидний засдаг төхөөрөмжийн 75 % нь принтер байдаг... Танд яаж хариулах болж байна?
– Принтер... Нэг саарал өнгөтэй ... 50 орчим см өргөн 20 см орчим өндөртэй... дотор нь цаас хийхээр бичигтэй болоод гараад ирдэг...
Чухал туршлага:
- Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор амьтан сургагч Арслантолгойт оролцож байна!
-Арслантолгойт та өөрийн үхэр жүжиглүүлж сургасан туршлагаасаа хуваалцахгүй юу ? Таны сургасан үхэр үзэгчдийг ёстой нэг алмайруулж байна?!
- Туршлагаа ?? Надад юуны туршлага байх вэ ? Би циркт орохын өмнө нэгэн нябогийн компанид системийн администратороор ажиллаж байсан нь хэрэг боллоо....
Компьютер, Програмистуудын онигоо: 23-р хэсэг
Posted on Sunday, October 2, 2011 by in
Ангилал
Компьютерын онигоо,
Онигоо,
Програмистуудын онигоо
Subscribe to:
Post Comments (Atom)
1 сэтгэгдэл:
hehe arslantolgoit genuu
Post a Comment