Техник технологи хөгжсөн өнөө үед та гадуур явахдаа овор ихтэй CD тоглуулагч авч явсанаас овор багатай зөөврийн тоглуулагч авч явбал хамаагүй хялбар байх болно. Мөн таньд дуртай хамтлаг дуучдын тань оригинал аудио CD байдаг бол та зурагдаж, муудахаас нь өмнө компьютертоо хадгалж аваад хүссэн үедээ сонсож болох юм. Гэвч та үүнийг яаж хийхээ мэдэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн энэхүү бяцхан зөвлөгөөг дагаад хийгээрэй. Мөн бид өмнө нь Хэрхэн аудио(дууны) CD бичих вэ?, Хэрхэн DVD бичлэг компьютерт оруулах вэ? зэрэг нийтлэлүүд бичиж байсан ба энэ нь та бүхэнд хэрэг болж ч болох юм. Магадгүй таны оригинал CD байхгүй үед компьютерт хадгалж авсан тэрхүү дуунуудаа буцааж CD-р сонсох хүсэлтэй бол энэ зөвлөгөө хэрэг болж магад юм.
Олон төрлийн дуу тоглуулагч програм байдаг боловч бид windows үйлдлийн системтэй хамт суугддаг Windows Media Player програмыг ашиглан англи хэлтэй Windows 7 үйлдлийн систем дээр гүйцэтгэлээ. Таны үйлдлийн систем Windows XP, 2003, MCE гэх мэтийн өөр хувилбарууд байж болох ч гэсэн Windows Media Player програмын функц нь ерөнхийдөө адил байдаг.
Хийх заавар:
1. Юун түрүүнд та өөрийн хуулах аудио CD-гээ компьютерын cd уншигчинд хийх хэрэгтэй.
2. Ямар нэгэн CD компьютерт уншуулахад таны үйлдлийн системийн CD унших тохиргооноос хамаарч:
а) Autorun-г нь ажиллуулахыг хорьсон байх тул гарч ирэхгүй ч байж болно. Хэрэв тийм бол та MyComputer цонхруу орж дараах зурагт үзүүлсэнээр гаргаж ороорой.
б) Autorun гарч ирнэ. Энэ үед таны компьютерт суугдсан дууны тоглуулагч програмаас хамааран олон сонголт гарч ирэх ба та Play audio CD (using Windows Media Player) гэсэн сонголтыг сонгоорой.
3. Ингээд сонгож орсон үед мөн таны Windows Media Player тоглуулагчийн тохиргооноос хамаарч олон янзаар гарч ирж болох юм. Үүнийг бас товчхон ч гэсэн тайлбарлахгүй бол зарим хэрэглэгчид дуугаа компьютертоо хуулж авч чадахгүй ч байж магадгүй юм. Windows Media Player сүүлийн хувилбар нь 3 янзын арьс(skin)-тай юм.
а) Skin (Ctrl+2) ийм скинтэй үед та CD-гээ хуулж авх сонголт байхгүй учир хүндрэлтэй болно. Скинийг сольж байж хуулж авах хэрэгтэй. Иймээс скинээ солихын тулд компьютерын гарнаас Alt товчийн даран View цэсээс Library (Ctrl+1)-ийг сонгохыг зөвлөе.
б) Now Playing (Ctrl+3) скинтэй үед хуулж авах үед хамтлаг, дуучдын цомгийн нэр болон дууны нэр зэргийг оруулахад хүндрэлтэй байдаг.
Дараах зурагт харуулсаны дагуу Rip CD товч дээр дарсанаар дуу хуулагдаж эхэлнэ. Гэхдээ энэ нь тухайн үед явж байгаа дууг хуулна гэсэн үг.
в) Now Playing (Ctrl+3) гарч Library (Ctrl+1) скинийг сонгосноор илүү хялбар, хурдан, эмх цэгцтэй хуулагдана. Now Playing (Ctrl+3)-руу орохын тулд дараах зургаар орсон ч болно.
в) 1. Library (Ctrl+1) скинтэй үед бидэнд хэрэгтэй бүхий л сонголтууд энд байна.
в) 2. Цэсний сонголтоос Rip CD дарсанаар дараах сонголт гарч ирэх ба OK дарсанаар бичигдэж эхэлнэ.
Гэхдээ үүнд анхаарах зүйл бол тухайн дуучин, хамтлагийн цомгийн нэр, дуучны нэр нь байхгүйгээр орж байна.
4) Иймээс та Rip Settings гэж орвол хамгийн зөв сонголт болно.
Та үндсэн цэсээс зурагт үзүүлсэний дагуу шаардлагатай тохиргоог хийж өгөөрэй.
- Rip CD Automatically
- Eject CD after ripping
- Rip settings->Format гэдгийг зөвлөнө. Мөн MP3-гэдгийг сонгоорой.
5) Дараа нь CD-ныхээ цомгийн нэр, Дуучны нэр, Цомгийн төрөл, гарсан огноо, дууны нэр зэргийг бичиж өгөөд оруулбал таньд дараа сонсоход урамтай байх болно. Ингэхийн тулд нэр өгөхийг хүссэн зүйл дээрээ хулганаа аваачин Edit дарж нэрээ өгнө.
6) Цомог, дууны нэр зэрэг хэрэгтэй мэдээллээ оруулсан бол одоо Rip CD товч дээр дарсанаар компьютерт хадгалагдаж эхлэх болно.
7) Дараах зургаас харвал дуу, цомог, цомгийн төрөл, огноо гээд бүгд орсон харагдаж байна. Мөн хуулагдсан дуунууд Ripped to library, яг одоо хуулагдаж байгаа нь Ripping (20%), удахгүй хуулагдах нь Pending гээд харагдаж байна.
Ингээд бидний цомог компьютерт хуулагдсан харагдаж байна. Хэрэв та өөр байрлал тусгайлан зааж өгөөгүй л бол энэхүү цомог, дуунууд маань My Documents -> My Music хавтас дотор хадгалагдсан байгаа гэдгийг санаарай.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment