МонголДуу.Ком-оос хэрхэн дуу татах вэ?

Posted on
  • Friday, July 15, 2011
  • by
  • in
  • Ангилал , ,
  • Энэ жил 4 их ойн баяр давхацсан сайхан баяр наадам болж өнгөрлөө. Та бүхэн минь сайхан наадсан бизээ. Өнөөдрийн оруулах бичлэг маань МонголДуу.Ком хэмээх монгол дууны хамгийн анхны бөгөөд хамгийн томоохон портал сайтаас өөрийн хүссэн дуугаа хэрхэн татаж авах талаар бяцхан зөвлөгөө оруулахыг хичээлээ. Энэ нь гадаадад суугаа монголчуудад маань хэрэгтэй зөвлөгөөний нэг байх гэж бодож байна. Үүнийг мэддэг олон хүн байх ч гадаадад суугаа яаж дуу татахыг мэдэхгүй олон хүн байдаг юм билээ. Мөн дуу татах олон арга байгаа ба бид зөвхөн нэг аргийг нь л та бүхэнд танилцуулж байгаа болно. За ингээд заавартайгаа танилцъя.

    1. Эхлээд та МонголДуу.Ком (MongolDuu.com) сайтруу орсон байх шаардлагатай.
    2. Өөрийн татаж авахыг хүссэн дуугаа сонгон дээр нь хулганаараа дарсанаар таны сонгосон дууг сонсох шинэ цонх гарч ирнэ.
    3. Шинэ жижиг цонх нээгдэн тухайн дууг онлайнаар тоглуулахад бэлдэх хүртэл хэсэг хүлээнэ.
    4. Дууг тоглуулж эхэлсэнээр та дуугаа татах боломжтой болно. Татахын тулд доорх зурагт үзүүлсэний дагуу улаанаар бөөрөнхийлсэн хэсэгт хулганаа зөөхөд таны хулгана хуруугаар заах маягтай болно. (Дууны нэрний төгсгөлд цэг(.) байх ба түүн дээр хулганаа аваачихад хулгана гарны дүрстэй болно. Цэг нь цэнхэр өнгөтэй болсон үед хулганы баруун товч дарна. )
    5. Таны хулгана хуруугаар заах хэлбэртэй болсон энэ үед нь та хулганыхаа баруун товч буюу mouse2 товчыг дарж Save link as... гэснийг сонгоно.
    6. Save link as... сонгоход таны өмнө дууг хаана хадгалах байрлалыг асуусан цонх гарч ирнэ. Ингээд та дууны хадгалах байрлалыг зааж өгөн Save товч дарж дууг татаж авах хүртэл хүлээх хэрэгтэй. Дуу амжилттай татагдаж дууссанаар та өөрийн дууны урийн сандаа нэг дуртай дуугаа нэмлээ гэсэн үг юм.
    7. Татан авч хадгалсан дуугаа дуу тоглуулагч програмаар нээн ажиллуулна.
    online?u=pc_lavlah&m=g&t=9
    Хэрэв асуух зүйл байвал манай мессенжер хаяг(pc_lavlah@yahoo.com)

    эсвэл блогийн бичлэгт сэтгэгдэл үлдээж болно. 
    Та бүхэндээ амжилт хүсье!

    2 сэтгэгдэл:

    Anonymous said...

    Bayarlalaa. Haij baisan duugaa olloo

    Tsogjargal Byamba said...

    Болохгүй байнаа

    Post a Comment