Дээш очих

"Таны мэдлэгт дусал нэмэр - 2"- Mobile WiMAX гэж юу вэ?

Posted on
  • Monday, November 22, 2010
  • by
  • in
  • Ангилал
  • Мэдээний эх сурвалж: 1. News.Gogo.MN 2. XoPoM.Com


    Mobile WiMAX гэж юу вэ?
    Утасгүй технологийн хөгжлийн 4 дэгч үеийн (4G) стандарт болох MobileWimax-ийг анх 2005 оны 12-р сард олон улсын электроникийн инженерүүдийн институт болох IEEE(Institute of Electrical and Electronics Engineers) зүгээс тусгай стандарт болгон баталснаар хөгжлийн гараагаа эхэлсэн юм.  
    http://en.wikipedia.org/wiki/4g 

    IEEE     
    IEEE нь дэлхийд танигдсан маш олон системийг стандартчилсан ба олонд танигдсан технологиудаас нь дурьдвал: IEEE802.11 буюу WiFi,  IEEE802.15 буюу Bluetooth,  IEEE802.3 буюу Ethernet,  IEEE802.16 буюу Wimax гэх мэт технологиудыг гаргаж улмаар дэлхий нийтээр ашиглагдах глобал технологууд болгожээ. IEEE802.16 стандартыг анх 2004 онд IEEE802.16d буюу  FixedWimax улмаар 2005 онд IEEE802.16e буюу MobileWimax гэсэн байдлаар 2 төрөл болгон баталжээ. Хэдийгээр MobileWimax-ын хөгжил амжилтад FixedWimax-ын нөлөө маш их байсан авч  MobileWimax гарч ирснээр FixedWimax-ын хөгжил бүрэн утгаараа дуусгавар болсон юм. Одоогийн байдлаар 141 оронд 487 оператор компаниуд Wimax-ийн үйлчилгээг үзүүлж байна. Дашрамд дурьдахад Монгол улсад анх  FixedWimax- нь 2005 онд нэвтэрчээ. 
    http://www.ieee.org 

    4G
    ITU(International Telecommunication Union) буюу олон улсын цахилгаан холбооны нэгдэлийн зүгээс утасгүй технологуудын хөгжлийг үе үеээр ангилж үздэг ба одоо энэ хөгжил нь 4 дэгч үедээ орч байгаа билээ. 1999 онд IMT-2000 гэж анх гаргаснаар гурав дагч (3G) үеийн технологиуд гарч эхэлсэн ба анхны 3G үйлчилгээг Японд NTT DoCoMo компани 2001 онд нэвтрүүлж байжээ. Харин тэрнээс хойш яг 8 жилийн дараа Монголд 3G-г нэвтрүүлсэн юм. ITU-гийн зүгээс IMT-Advanced гэж гаргасан ба энэ нь бидний ярьж заншсанаар 4G технологи юм. 4G технологид өрсөлдөж буй технологиуд дундаас ердөө 2 технологи л давамгайлах байр суурьтай байгаа билээ. Энэ нь MobileWimax болон  LTE(Long Term Evolution) хоёр юм. MobileWimax-ыг анх Aмерикд XOHM брэнд нэрээр 2008 оны 9 сард Sprint-Nextel компани албан ёсоор 4G гэж нэвтрүүлжээ.  Одоогийн байдлаар MobileWimax-ыг pre-4G буюу 4G-гийн эхэн үеийн хувилбар гэж үзэж байгаа юм. Дэлхийд томоохонд тооцогдох ABI Research хэмээх технологийн судалгаа хийдэг байгууллагын гаргасан дүгнэлтээр Wimax нь 4G технологийн гол үндэс болох OFDMA болон MIMO-г амжилттай ашиглаж байгаа болохоор 4G технологи мөн болно хэмээжээ. Хэдийгээр 3G технологи анх гарч ирснээсээ хойш Монголд 8 жилийн дараа нэвтэрсэн бол 4G-гийн хувьд дэлхийн анхны хэрэгжилтээс ердөө ганцхан жилийн дараа мөн Япон улстай нэг цаг мөчид Монголд нэвтрэн хэрэглэх ховорхон боломжийг” Телемакс Коммуникэйшн” компани маань олгож байгаа билээ. Энэ нь Монгол улс  мэдээлэл технологийн салбарт дэлхий нийттэй хөл нийцүүлэн алхаж чадаж байгааг бэлхнээ харуулж байгаа тод жишээ юм. 
    http://www.4G.co.uk , http://en.wikipedia.org/wiki/4G                   

    Wimax Forum        
    Ямарваа нэгэн системийн ирээдүйг тодорхойлох өөрөөр хэлбэл энэ системийн хөгжлийн чиг хандлага ямар байхыг тодорхойлоход  хамгийн гол нь хичнээн оператор болон үйлдвэрлэгч компаниуд тухайн системийг дэмжиж, үйлдвэрлэж байгаа нь маш чухал байдаг байна. Улмаар дэмжигч компаниуд нь нэгдэн нэгдэл, холбоо байгуулдаг ба энэ нэгдэлд хичнээн тооны ямар ямар компани байгаа нь гол шалгуур болж байдаг байна. Бидний мэдэх GSM системийн нэгдэл болох” GSM Association “нд нийт 1000 гаран гишүүн багтдаг ба үүний 800 гаруй нь оператор компани үлдсэн 200 нь бусад төрлийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд байдаг байна. Мөн бидний мэдэх WiFi системийн нэгдэл “WiFi Alliance” нь одоогоор 300 гаран гишүүнтэй байна. Эдгээр системүүдийн нэгэн адилаар Wimax системд” Wimax Forum “нэртэй өөрийн холбоо байдаг ба уг холбоо нь одоогийн байдлаар 500 гаран гишүүдтэй байна.” Wimax Forum”-д дэлхийд томоохонд тооцогдох олон компани байдаг ба эдгээрээс дурьдвал: Alcatel-Lucent,  Cisco Systems,  Intel,  Motorola,  Samsung, Nokia, Google зэрэг компаниуд багтдаг болно.  
    http://www.wimaxforum.org      
        
    Wi-Fi  болон Wimax
    Wimax системийг хөгжүүлэх болсон хамгийн гол шалтгаан нь 2000 оноос хэрэглээнд хүчтэй нэвтэрч эхэлсэн мөн бүх notebook-үүд дотор суурьлагддаг болсон WiFi системийн нөлөө юм. WiFi нь хүмүүсийн хэрэглээг маш ихээр хөнгөвчилсөн бөгөөд энэ нь хүмүүст маш ихээр таалагдаж эхэлсэн юм. WiFi-д нэг гол дутагдалтай тал байсан нь хамрах хүрээ бага зөвхөн гэр дотроо юмуу оффес дотроо хэрэглэх боломжтой байсан юм. Тиймээс хүмүүс нэг хотын хаанаас ч Wifi-тай адилаар холбогдох боломжтой системийг хүсэх болсон ба энэ нь улмаар Wimax системийг хөгжүүлэх үндсэн шалтгаан болсон юм. Хэдийгээр Wimax болон WiFi системүүдийн үндсэн ажиллагаа яг адил боловч энэ хоёр систем нь өрсөлдөгч системүүд  биш юм. Харин эсрэгээр эдгээр системүүд нь хамтран оршиж бие биенээ дэмжиж ажиллахаар зохиогдсон болно. Үүний жишээ болгож : WiFi болон Wimax системүүд харилцан бие биерүүгээ шилжилт хийдэг бөгөөд хэрэглэгч WiFi-ийн сүлжээ байгаа газар WiFi-д холбогдоод, сүлжээгүй хэсэгт Wimax-аар дамжуулж интернэтэд холбогдох бүрэн боломжтой юм.” Телемакс Коммуникэйшн “компанийн тасалгааны модем нь гадна холболтоо Wimax-аар холбогддог ба дотор талдаа Wifi болон LAN-гаар холбогддог байна.

    Intel         
    “Father of MobileWimax” буюу MobileWimax-ийн эцэг гэгдэх болсон Intel компани нь MobileWimax-ын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан юм. Intel компани нь компьютерийн процессорын зах зээлийн 90 гаруй хувийг ганцаараа эзэлдэг нь энэ компанийг компьютерийн бизнест доминант компани болгосон юм. Intel нь анх Centrino процессороо WiFi системтэй гаргаж дэлхийн зах зээлд маш том амжилт олсон ба одоогийн байдлаар бүх notebook-үүд WiFi тай байгаа билээ. Intel нь тэр амжилтан дээрээ тулгуурлан саяхнаас Centrino 2 процессороо гаргаж эхэлсэн ба уг процессор нь WiFi болон MobileWimax системүүдтэй худалдаанд гарч байна. Компьютерийн томоохон үйлдвэрлэгч болох  Sony, Dell, HP, Acer, Lenovo, Quanta, Toshiba зэрэг бүх компаниуд сүүлийн үеийн компьютерүүддээ MobileWimax-ийг суулгаж зарж байгаа бөгөөд 2-3 жилийн дараа бүх компьютерүүд MobileWimax-тай болох чиг хандлагатай байна. Intel нь Wimax-аас WiFi-тай яг адилхан амжилт хүлээж байгаагаа албан ёсоор дурьдсан болно. 
    http://www.intel.com/technology/wimax 

    “Телемакс Коммуникэйшн” компаний Mobile Wimax-н давуу талууд

    Mobile Wimax нь 802.16d буюу Fixed Wimax технологиос дор дурдсан үзүүлэлтүүдээр давуу юм.

    1. Хэрэглэгч та өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулан Mobile  Wimax-г хүлээн авах 3 төрлийн модемоос сонголтоо хийх бөгөөд аль ч тохиолдолд хэрэглэгчийн талд ашиглагдах төхөөрөмж харьцангуй овор бага, авсаархан.

    2. Бусад утасгүй сүлжээний технологид ашиглагддаг төхөөрөмжүүдтэй харьцуулахад 1-2 дахин хямд үнэтэй. Яагаад гэвэл энэхүү шинэ технологи нь бага зардлаар өндөр бүтээмжийг үзүүлэх боломжтой юм. 

    3. Энерги зарцуулалт бага учраас зөөврийн зориулалтаар ашиглахад нэн тохиромжтой буюу компьютерийн зайнд хэмнэлттэй мөн хамгийн гол нь байгаль орчинд ээлтэй “Green Technology” юм.  

    4. Кабель холбох шаардлагагүйгээр USB болон WiFi –р шууд компьютерт холбогддог .

    5. Бүрэн хөдөлгөөнт буюу явж буй автомашин, автобус зэрэг тээврийн хэрэгслүүд дотроос интернэтэд тасалдалгүйгээр өндөр хурдаар холбогдох боломжтой.

    6. Бүгд IP сүлжээн дээр суурилсан гэх мэт давуу талуудтай.

    “Телемакс Комуникэйшн” компани энэхүү технологийг Монголд нэвтрүүлэхдээ Mobile WiMax-ын томоохон үйлдвэрлэгч  Францын ALCATEL фирмийн Wimax 802.16e стандартын дагуу шинэ технологиор бүтээгдсэн баз станцуудыг ашиглаж байна. Mobile Wimax нь одоогоор Улаанбаатар хотын бүс нутгийг хамрах бөгөөд та “Телемакс Коммуникэйшн” компаний сүлжээ орсон газруудаас хаанаас ч хүссэн үедээ интернэтэд холбогдох боломжтой юм.

    Бусад гадаадын Mobile Wimax-ийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын талаар сонирхохыг хүсвэл:
    www.xohm.com ,
    www.clear.com ,
    www.yota.com.ru ,
    www.p1.com.my ,
    www.wimax.com сайтуудаас авна уу.

    “Tелемакс Коммуникэйшн” НҮҮДЭЛЧДИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

    0 сэтгэгдэл:

    Post a Comment