"Твиттер" буюу бидний нэрлэж заншсанаар "Жиргээ" маань улам хөгжсөөр одоо бүр дэлгэцийн агшинг бичин түүнийгээ бусад социал сүлжээнд түгээдэг онлайнд суурилсан програм хүртэл гарсан байна.
Энэхүү онлайн програмын нэр нь Screenr юм. Үүнийг хэрэглэхийн тулд та твиттер аккаунтаараа нэвтрэн орох шаардлагатай юм.
1. Үүнийг хэрэглэхийн тулд та http://screenr.com гэж орон өөрийн твиттер хаягаа хийж орно
2. Бичлэг хийхийн тулд таны компьютерт Жава суусан байх шаардлагатай. #Screenr нь таны компьютерын програмд Жава суусан эсэхийг өөрөө шалгана. Хэрэв байхгүй бол энэхүү сайтаас шууд татан авч суулгах боломжтой.
3. Жава татан авч суулгах үйл явц.
4. Одоо Жава суусан тул бичлэг хийхэд бэлэн боллоо.
5. Бичлэг хийх цонхны хүрээг томруулж, багасгаж тааруулна.
Улаан товчин дээр дарсанаар бичлэг хийгдэж эхэлнэ.
Done товч дарсанаар бидний бичлэг дуусна.
6. Бичигдсэн видеог бусад социал сүлжээгээр түгээж болно. Жишээ нь: Twitter, Youtube, Facebook гэх мэт.
7. Бидний хийсэн бичлэгийг мөн үзэж сонирхоорой.
Одоо бид зүгээр твийтлэх биш #Screenr ашиглан видео файл дамжуулан твийтлэх боломжтой боллоо.
Хэрэв таньд бидний нийтлэл таалагдаж байгаа бол http://ideascale.com/t/UDAcZYBp холбоосоор өөрийн бүртгэлээ үүсгэн I Agree дарж биднийг дэмжээрэй^^ RT @ideascale: Компьютерын Лавлах, Онигоо - Олны Таашаалд Нийцсэн Блог... http://ideascale.com/t/UDAcZYBp
Таньд амжилт хүсье!
0 сэтгэгдэл:
Post a Comment