Дээш очих

Call of Duty®: Black Ops

Posted on
  • Tuesday, November 23, 2010
  • by
  • in
  • Ангилал
  •  Call of Duty®: Black Ops / Activision
    Өнөөдөр та бүхэндээ танилцуулах тоглоом бол дэлхийн тоглоомын ертөнцөд жинхэнэ шуугиан тарьж, хамгийн их хувь борлогдсон тоглоом юм.
    2003 оны 10-р сарын 29-нд анхны хувилбар нь гарснаас хойш 2009 оны 11-р сарын 29-ныг хvртэлх хугацаанд 55 сая гаруй хувь борлогдож, 3 тэрбум долларын орлого олсон Call Of Duty® цуврал тоглоомын долоо дахь хэвлэн гаргалт болох "Call of Duty®: Black Ops" хэмээн нэрлэгдсэн хувилбар энэ оны 11-р сарын 9-ний өдөр дэлхий даяар албан ёсныхоо нээлтийг хийжээ.


    First-person shooter хэлбэрийн энэхvv тоглоомыг америкийн видео тоглоом хөгжvvлэгч Treyarch компани хөгжvvлж, Activision компани хэвлэсэн байна. 
    Call of Duty®: Black Ops нь худалдаанд гараад ердөө 24 цаг болохдоо АНУ болон Нэгдсэн Вант Улсад 5.6 сая хувь борлогдож 360 сая долларын ашиг олсоноороо өмнөх хувилбар болох Modern Warfare-аас 900.000 гаруй хувиар илvv зарагджээ. Энэхүү амжилт нь Activision-ын анхны рекорд биш бөгөөд Call of Duty®: Modern Warfare 2 эхний өдрөө АНУ, Их Британид 310 сая долларын ашиг олж байжээ.Тоглоомын vйл явдал хvйтэн дайны vед өрнөж байгаагаараа онцлог бөгөөд ганц болон олон тоглогч мөн хамтарсан хэлбэрээр тоглох боломжтой юм. "Call of Duty®: Black Ops" тоглоом нь шvvмжлэгчдийн зvгээс эерэг санал хvлээн авсан байна.


                   Гарсан огноо: 2010.11.09         Платформ: PC
                   Төрөл: First-person shooter      Хэл: English
                   Хамгаалалт: Steam + CEG        Диск : 1 DVD                         
                   Хөгжvvлэгч: Treyarch                Хэвлэгч: Activision

     
     
     
     

    Шаардагдах vзvvлэлт:

    - Үйлдлийн систем: Windows XP/Vista/7;
    - Процессор: Intel Core Duo E6600 / AMD Phenom X3 8750 or better;
    - RAM: 2 GB шуурхан санах ой;
    - Хатуу дискийн багтаамж: дор хаяж 12 GB-н сул зай;
    - Видео карт: дор хаяж NVIDIA GeForce 8600GT / ATI Radeon X1950 Pro буюу түүнээс дээш эсвэл хамгийн сайн Shader 3.0 дэмжигчтэй 256 MB-н санах ой;
    - Sound card;
    - DVD дискээс уншигдах;
    - Гар, хулгана

    Татаж авах:
    Торрентоос татах [Дунджаар 4.3MB хурдтай]

    0 сэтгэгдэл:

    Post a Comment