Stuxnet вируст нэрвэгдсэн Ираны АЦС. Фото ©AFP |
Stuxnet-ийг судалсан мэргэжилтнүүд кибервирус нь уран баяжуулах эргүүлгийн системийг жагсаалаас гаргах зорилготой байсан гэж үзлээ. Компьютерийн аюулгүй байдлыг судлах талаар мэргэжсэн Symantec гэх АНУ-ын компани уг судалгааг явуулсан байна. Энэ вирус нь эрчим хүч өгч эргүүлгийн хөдөлгүүрийн хурдыг хянадаг төхөөрөмжийнх нь эргэлтийг нь алдагдуулахад зориулагдсан байжээ.
Түүний хурдыг эрс ихэсгэж, бууруулснаар эргүүлэг жагсаалтаас гарч байсан гэнэ. Үүнээс үүдэн Ираны үйлдвэрүүдэд олон зуун баяжуулаг эргүүлгийг солих хэрэг гарсан бололтой. Олон улсын шинжээчид 2009 оны зунаас хойш Иран олон баяжуулах эргүүлгийг сольсон гэж хэлж байгаа билээ.Олон улсын аюулгүй байдал ба шинжлэх ухааны институтын ерөнхийлөгч Дэвид Олбрайт (David Albright) энэ дүгнэлт нь шууд баримтаар батлагдаагүй ч гэсэн хэргийг авч үзсэн нь үнэн ойрхон харагдаж байна гэжээ. The New York Times сонин шинжээчдийн дүгнэлтийг эцсийн биш гэж онцолсон байна. Stuxnet гэх хөнөөлтэй хөтөлбөр 2010 онд Иран, Энэтхэг, Индонезийн компьютеруудаас илэрсэн билээ. Харин түүний гарал үүсэл хаанаас гэдэг нь тодорхойгүй байна. Siemens концерны гаргаж буй үйлдвэрийн тоног төхөөрөмжид довтолгоо хийх зорилгоор энэ вирусийг хийсэн гэх мэдээлэл өмнө нь байсан юм.
Мэдээний эх сурвалж: http://world.news.mn
0 сэтгэгдэл:
Post a Comment