Дээш очих

Yahoo IM 11 хувилбар гарчээ.

Posted on
  • Thursday, November 18, 2010
  • by
  • in
  • Ангилал
  • Монголчууд бидний өдөр бүр хэрэглэж заншсан Yahoo Instant Messenger 11.0.0.1751 Бета хувилбар 2010 оны 11 сарын 16 буюу уржигдар бэлэн болсоноо зарлажээ.

    Энэ удаагийн шинэчлэл нь социал сүлжээний програмуудтай илүү хялбарханаар холбогдож найз нөхөдтэйгөө мэдээлэл солилцох боломжтой болжээ. Мөн iPhone болон Андройд, смарт утсаад дээр ашиглахад зориулж илүү сайжруулсан байна.

    За ингээд Yahoo IM 11-н татаж аван суулгах явцаас эхлэн дэлгэрэнгүй танилцъя.

    1. Татаж авахын тулд энд дарж татна. Эсвэл http://messenger.yahoo.com/beta/win орж татна уу!
    Суулгах үйл явц 10-с арай өөр байгаа.
    2. Лицензийг зөвшөөрөн Next > дарна.

    3. Мөн Next > дарна.

    4. Суулгах байрлалыг зааж өгөх бол зааж өгөөд Next >. Эсвэл байрлалыг програм өөрөө тохируулах учир шууд Next > дарна.

    5. Суугдахад бэлэн болсон учир Next >.

    6. Суух үйл явц...

    7. Одоо сууж дууссан учир Finish дарна.




    Одоо Yahoo Instant Messenger 11.0.0.1751 Beta-н онцлог, давуу талуудыг танилцуулъя!

    Бидний тоглох дуртай Фэйсбүүкийн Mafia Wars, Fish Ville, Bingo зэрэг социал сүлжээний тоглоом тоглох боломжоор хангагдсан.  Мөн фэйсбүүкийн найзуудаа нэмэх, харилцах шинэ групп үүссэн.
      
      
     Yahoo-с фэйсбүүк, твиттер зэрэг социал сүлжээрүү шууд холбогдоно. Твиттер, фэйсбүүк эккаунтаа нэмнэ, мэдээ мэдээлэл солилцоно. Мөн сүүлийн үед маш хурдацтай хөгжиж байгаа iPhone болон андройд утсуудаас харилцахад зориулан илү сайн хөгжүүлсэн.

     Эдгээрээс гадна мөн Yahoo Music, IMVironments, Emotions, SMS-г илүү сайжруулсан байна.

    Мэдээний эхийг: Yahoo Messenger Blog -с авав.

    0 сэтгэгдэл:

    Post a Comment