Дээш очих

Хичээл №12: Хийсвэр CD/DVD диск үүсгэх, ашиглах

Posted on
  • Thursday, November 18, 2010
  • by
  • in
  • Манай блогийн байнгийн зочин @boldo болон өөр хэд хэдэн хүний хүсэлтээр компьютертоо хийсвэрээр диск үүсгэн үйлдлийн систем, програм, тоглоом зэргийг ашиглах талаар заавар оруулахыг хичээлээ.  Таалан соёрхоно уу!

    Татаж суулгах заавар:

    1. Шууд татъя гэвэл энд дарна уу. Эсвэл http://filehippo.com/download_daemon_tools/ гэж орон доорхи зааврын дагуу татан авч болно.

    2. Зурганд үзүүлж буй интернэт хөтөч нь Google Chrome юм. Save хийн програмыг хадгалж авна.

    3. Run дарсанаар суулгах үйл явц эхэлнэ.

    4. Next товч дарна.

    5. I Agree дарсанаар лицензийг зөвшөөрч цааш явуулна.

    6. Үнэгүй хэлбэрээр ашиглахын тулд Free License гэдгийг сонгон Next товч дарж үргэлжлүүлнэ.

    7. Хэрэв танд Daemon Tools-н Toolbar, Search Provider хэрэггүй бол доор байгаа зургийн адил сонгоод Next дараарай.

    8. Browser's Start Page гэдгийг хэрэв чагталбал таны интернэт хөтөч Daemon Tools-г эхлэл хуудсаа болгох болно. Хэрэв тэгэхийг хүсэхгүй байгаа бол чагтыг аван Next дарна

    9. Install дарсанаар суугдаж эхэлнэ.

    10. Суух үйл явц.

    11. Daemon Tools-н Windows gadget-г суулгах бол Install дарна. Windows gadget гэдэг нь Windows Vista болон Windows 7 үйлдлийн системийн хувьд байдаг билээ.

    12. I want to manually reboot later сонгоод Finish дарсанаар суугдаж дуусна. Хэрэв Reboot now -г сонгоод Finish дарвал таны компьютер шууд унтраад асах болно гэдгийг анхаараарай.

    Daemon Tools-н талаар товч танилцуулахад:
    - Хурдан шуурхай, загвар сайтай интерфэйстэй.

    - Маш олон төрлийн image файлуудыг дэмжинэ. Үүнд:
    cue/bin
    iso
    ccd (CloneCD)
    bwt (Blindwrite)
    mds (Media Descriptor File)
    cdi (Discjuggler)
    nrg (Nero)
    pdi (Instant CD/DVD)
    b5t (BlindWrite 5) гэх мэт
    - Нэг компьютерт хэд хэдэн төрлийн хийсвэр CD/DVD, Blu-Ray диск үүсгэх боломжтой.

    Ашиглах заавар:
    Та image файлуудаа урьдчилан татаж авсан байх ёстой. Эсвэл өөрсдөө бэлдэж бас болно.
    Үйлдлийн системийг хийсвэр дискэнд ачаалахыг доорхи зурганд үзүүлэв.
     
     
     Хийсвэр дискийг болиулахыг хүсвэл доорхи зургийн дагуу хийгээрэй.
    Одоо хийсвэр дискэндээ татаж авсан тоглоом ачаалахыг үзүүлье.


    Одоо бидний хийсвэр дискэнд 1 Windows7 үйлдлийн систем МOHAA тоглоомын 2 диск ачаалсан нь харагдаж байна. Энэ мэтчилэн iso, image файлаар байгаа програм, тоглоом, дуу, ном гээд бүгдийг хийсвэр дискэнд ачаалан хэрэглэж болно.
      
    Дискүүдийг бүгдийг нь ачаалахаа болих бол Unmount All Drives дарна.
    Windows Vista болон Windows 7-н хувьд виджит-ээс илүү хялбараар диск нэмж, хасч болно.

    Бидний бичлэг таньд таалагдсан гэдэгт найдна.
    Таньд амжилт хүсье!

    1 сэтгэгдэл:

    Anonymous said...

    tnks tnks

    Post a Comment