Дээш очих

Компьютер, Програмистуудын онигоо: 17-р хэсэг

Posted on
  • Monday, November 29, 2010
  • by
  • in
  • Ангилал , ,
  • Урт жагсаалт:
    Өчигдөр нэрд гарсан спамер алагджээ. Түүнийг алсан байж мэдэх сэжигтнүүдийн жагсаалтанд 300 сая хаяг гарлаа.

    Үнэнээ хүлээсэн нь:
    - Маш сайн байна , Гөлөөн! Чи өчигдөр сарын турш хийдгээсээ ихийг хийж чадлаа!
    - Яг үнэнийг хэлэх юм бол өчигдөр миний Интернет ер ажилласангүй...


    Зөвлөсөн нь:
    Гөлөөн хүүдээ ойртон ирж хэлсэн нь:
    - Хүү минь мэдэж байна уу, охинтой интернетээр танилцана гэдэг нь ёс зүйгүйн дээр байгалийн хуулийн эсрэг гэхээр юм уу даа...
    - Та тэгвэл өөрөө ээжтэй яаж танилцсан юм ?
    - Хөзөр тоглож байгаад л...

    Багшийн бахархал:
    Програмистуудын коллеж дээр хичээл орж байна.  Багш оюутнуудад хандан бахархалтайгаар хэлсэн нь:
    - ...манай сургууль хүн сургаад зогсохгүй олон мянган хүний амь насыг авардаг!
    - Юу?
    - ...Та нар шиг малууд эмнэлгийн сургуульд ордоггүй харин манайд орохыг дурладгаас тэр!

    Хэцүү асуулт:
    Интернэт пpовайдеpын оффист клиентээс асуулт ирэв....
    - Хэрэв би нэгэн зэрэг Internet Explorer дээр 2 цонх нээвэл төлбөрийг нь нугалж төлөх үү эсвэл яадгийн бол?
    - ???

    Өвөө хорлосон нь:
    Нэгэн пүүст нэгэн хөгшин програмист ажилладаг байв. Түүнийг хөгшин гээд хэнч тоохгүй цалинг нь хүртэл өгөхөө мартдаг болсон тул тэрээр ихэд гомдож ажлаасаа халагдах өргөдал гаргав. Бүгд баяртайгаар түүний сүүлийн цалингаар  сайхан шар айрагдаж гаргаж  өгчээ. Маргааш өглөө нь дарга нэгэн яаралтай файлаа хэвлээд харсан чинь хачин муухай гарчээ.
    Тэрээр харамсалтайгаар:
    Хөөрхий өвөөг хэрэгүй халлаа маргаашаас нь эхлээд хэвлэгч маань хүртэл ийм нохойн баас шиг юм гаргадаг болчлоо гэж гаслав. Харин хэн нь ч өвөөг орой гарахдаа принтерийн тагийг онгойлгож байгаад шээчихээд гарсаныг анзаарах сөхөөгүй байжээ...

    1 сэтгэгдэл:

    Anonymous said...

    hehe tsarhai onigoo baina saak

    Post a Comment