Цагдаагийнхан анх хэргийг манай улсад орогнож буй гадаадын иргэд үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж, тэдэн рүү анхаарлаа чиглүүлэн ч эцэстээ байдал эсрэгээр эргэж, компьютер, санхүүгийн өргөн мэдлэгтэй монгол залуус үйлдсэн болохыг тогтоосон байна.
Карт эзэмшигчдийн мөнгө өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн алдагдаж эхэлсэн аж. Гэмт этгээдүүд брэндийн дэлгүүр, тансаг зэрэглэлийн зоогийн газар, буудлуудад буудаг ч иргэдийн нэр нь байнга солигддог. Хэргийг маш нууц, өндөр төвшинд зохион байгуулж үйлдсэн учир хэн гэгч гадаадын иргэдийн олон улсын картан дахь мөнгөөр дургиад буйг мэдэх аргагүй байв. Учир нь, гэмт хэрэгтэн очсон газраа ямар нэгэн ул мөр, гэрч үлдээлгүй, хэнд ч сэжиг авахуулалгүй цэвэрхэн ажиллаж байжээ. Гэвч цагдаагийнхан уйгагүй хөөцөлдөн, мэдээлэл цуглуулж, томоохон үйлчилгээний газруудад отолт хийсний дүнд хэргийг богино хугацаанд илрүүлж чадсан аж. Гэмт этгээдүүдийг Д.Энхцогт, Э.Жавхлан, С.Болор гэдэг бөгөөд бүгд хангалуун амьдралтай айлын хүүхдүүд байсан нь сонирхолтой баримт. 20 настай Д.Энхцогт нь ХБНГУ-д арван жилийн боловсрол эзэмшиж, тус улсад 12 жил амьдарсан бол 22 настай Ж.Жавхлан Ирландад зургаан жил амьдарсан байна. Харин С.Болор нь Санхүү, эдийн засгийн сургуульд сурч байсан, нөгөө хоёроосоо хамгийн ахмад нь буюу 25 настай. Ийм залуус дэлхийд хүчирхэг гүрний томоохон банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олон удаагийн үйлдлээр луйвардаж байжээ.
Д.Энхцогг, Ж.Жавхлан, С.Болор нар нь Германы "WELS FARGO" банкны 16 хадгаламж эзэмшигчийн талаархи мэдээллийг хялбархан олж авсан байх юм. Тэд интернэтээр карт эзэмшигчдийн талаархи мэдээллийг худалддаг АНУ-ын нэгэн сүлжээтэй холбогдон нэг карт эзэмшигчийн мэдээллийг 35 ам.доллараар худалдан авчээ. Харин нууц дугаар, код зэрэг нууцын зэрэглэлтэйг нь Монголд уншдаггүй учраас Украины хакеруудад хандан тайлуулсан байх жишээтэй. Үүнийхээ дараа тэд БНХАУ-аас оруулж ирсэн төхөөрөмжөөрөө хуурамч карт үйлдвэрлэн 16 хүнийхээ талаархи мэдээллийг картынхаа ар дээр хар чиипэн дээр байна. Ингэснээр картыг ашиглах эрхтэй болж, тэд картаар үйлчилдэг томоохон газруудаар үйлчлүүлж, гар утас, электрон бараа, үнэтэй цаг худалдан авч, манайдаа л өндөр зэрэглэлтэйд тооцогдох зочид буудал, баар, ресторанаар үйлчлүүлэн тансагладаг байжээ.
Нийтдээ 60 гаруй газраар үйлчлүүлсэн байдаг ба виски гэхэд л 120 мянган төгрөгийн үнэтэйг нь сонгодог байна. Одоогийн байдлаар 16 картаар 14 сая гаруй төгрөгийн гүйлгээ хийснийг тогтоогоод байгаа. Цаашид мөнгөний тоо нэмэгдэх хандлагатайг ч цагдаагийнхан үгүйсгэхгүй байна. Хамгийн гол нь тэд картнаас нэг ч удаа бэлэн мөнгө аваагүй. Үүнээс харахад залуус яавал баригдах, баригдахгүйг мэддэг, хадгаламж эзэмшигчдийн картыг юунд ашиглавал сэжиглэхгүй байх зэргийг анддаггүйг илтгэж байжээ. Мөн иргэний хуурамч үнэмлэх ашигладаг байсан тул жинхэнэ эздийг нь илрүүлэхэд цагдаагийнхан нэлээдгүй саадтай учирчээ. Тэдний оршин суугаа хаяг нь байнга солигддог, тэр бүрийг нь нягтлан шалгахад ийм нэр хаяг Монгол Улсад огт байдаггүй байжээ. Энэ мэтээр тэд бүхий л нөхцөл байдлыг урьдаас нарийн төлөвлөн хийж байжээ. Тэднийг нарийн шалгаад үзэхэд Ж.Жавхлан, Д.Энхцогт нь хоёул компьютерын хакерууд, энэ ч сонирхлынхоо дагуу танилцан, ойртож нөхөрлөсөн аж. Дөнгөж 20 гарч яваа залуус улс үндэстэн дамнасан санхүүгийн луйврын хэргийн гол зохион байгуулагч гардан гүйцэтгэгч байгаа нь өнөөдрийн анхаарал татсан асуудлын нэг юм. Мэргэжлийн хүний, ч хийж дөнгөхөөргүй энэ ажлыг тэд хэдхэн сарын дотор амжуулсан нь мэргэжлийн хүмүүсийн ч гайхшралыг төрүүлсэн гэдэг. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн гэмт этгээдүүдийн араас хэдэн сараар хөөцөлдөн хэргийн сэжүүрээр хөөсөөр тэднийг өнгөрсөн тавдугаар сарын 20-нд гэрээс нь баривчилжээ. Энэ үеэр тэд их самгардаж "Монголын цагдааг ийм гэж бодсонгүй. Мэдлэг, чадвар дутна гэж бодсон нь эндүүрчээ" хэмээн үнэнээ хүлээсэн байна. Залуусыг гэрээс нь баривчлахад 20 гаруй хуурамч иргэний үнэмлэх, карт, карт үйлдвэрлэдэг техник тоног төхөөрөмж байсныг цагдаагийнхан эд мөрийн баримт болгон хураан авчээ.
Тэд хуурамч карт, иргэний үнэмлэхээ гэртээ үйлдвэрлэдэг байсан аж. Тэдгээрт Эрүүгийн хуулийн 148-111 буюу залилан мэхлэх, 233-11 буюу хуурамч бичиг баримт бүрдүүлэх, 176-111 буюу хуурамч мөнгөн тэмдэгт үнэт цаас, төлбөрийн хэрэгсэл ашигласан үйлдэлд нь ял төлөвлөсөн байна. Энэ нь 15 хүртэлх жил хорих ялтай аж.
Интернэтийг өндөр төвшинд ашигладаг залуус компьютерын өргөн мэдлэгээ хэрэгцээт зүйлд ашигласан бол гэсэн харуусал өөрийн эрхгүй төрж байгааг нуух юун. Даанч хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн тэдний шунал өнөөдөр өргөст торны цаана суулгахад хүргэж байна. Дэлхийн хөгжлийн хурдыг дагаад мөнгөн гүйлгээг хаанаас бол хаанаас, ямар ч аргаар хийдэг болсон цаг. Санхүүгийн луйврын ийм хэрэгт Оросууд гаршсан байдаг аж. Нэг үгээр бол, кибер террористууд компьютерын вирус ашиглан гэмт үйлдлээ хийдэг ба иргэдийн төлбөрийн карт, гар утсыг ашиглан халддаг байна. Манай улсад кибер довтолгооны эсрэг хариу үйлдэл хийх үндэсний төв үйл ажиллагаагаа явуулдаг. Тэд сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг эрс өсч буй нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд шууд заналхийлэл учруулж байгааг анхааруулсаар байтал холбогдох газрууд нүдэн балай суусаар байгаад шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Тус төвийнхний хийсэн судалгаагаар манайд жилд дунджаар 150 орчим кибер халдлага болдог байна. Үүнд, сүүлийн үед банкууд өртөх нь элбэг болжээ. Манай улс мэдээллийн аюулгүй байдлыг орхигдуулснаар ямар аюултай үр дагаварт хүрч болзошгүйг энэ хэрэг харуулсан гэлтэй. Монголд анх удаа 20 гаруйхан насны залуус гадаадын томоохон банкны хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл рүү нэвтэрч, ашигласан тохиолдол бүртгэгдлээ. Цаашид ч давтагдах нь ойлгомжтой. Тиймээс санхүүгийн болон бусад кибер довтолгоог илрүүлэх, хамгаалах, түүний эсрэг хариу үйлдэл үзүүлэх байгууллага байгуулах, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэргээр олон ажлыг оройтоогүй дээрээ хийх хэрэгтэйг нөхцөл байдал ийн шаардаж эхэллээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 2010.11.30, У.Мичид
0 сэтгэгдэл:
Post a Comment