Дээш очих

Зөвлөмж 10_1: Онлайн видеог MP3, MP4, AVI болон бусад төрөл рүү хөрвүүлэх

Posted on
  • Friday, December 10, 2010
  • by
  • in
  • Ангилал ,
  • Та ЮүТүб(Youtube) -г хэр ашигладаг вэ? Зарим хүмүүс юүтүб-д орж өдөржин видео клип, бичлэг, дуу сонсдог. Тэгвэл өнөөдрийн танилцуулах сайт нь Юүтүбийн видеог MP3 дуу болон MP4, AVI, iPhone, Android гээд таны хүссэн бүхий л төрлийн файл болон төхөөрөмж рүү хөрвүүлэх чадвартай юм. Мөн ашиглахад маш амархан.

    Энэхүү сайтын хөрвүүлж чадах төрлүүдийг доор жагсаалаа.

    High-Quality MP3Windows Video (DIVX)HQ Video for PhoneWindows Video (AVI)
    iPhone 4Android   PSPMP4
    iPhone 3 and earlierBlackBerry 480x360   PS3 HDH264 720p
    iPod TouchBlackBerry 480x320   PS3 SDH264 480p
    iPadBlackBerry 400x360   XBox HDTivo HD
    iPod ClassicBlackBerry 320x240   XBox SDDirecTV HD
    iPod NanoApple TV2 HDWiiSony Bravia 16:9
    QuickTimeApple TVZenSony Bravia


    Одоо яаж хөрвүүлэх талаар танилцъя!
    1. Эхлээд юун түрүүнд та ЮүТүб -ээс хөрвүүлэх видеогоо олон холбоосыг нь хуулж авах хэрэгтэй.
    2. Одоо EasyMovieConverter.Com хаягруу орж Step 2: хэсгийн доор юүтүб-нхээ хуулж авсан холбоосыг оруулна. Мөн Step 1: хэсэгт ямар төрөл рүү хөрвүүлэхээ сонгоно. Жишээ нь та MP3 дуу руу хөрвүүлье гэвэл хамгийн эхэнд байгаа High Quality MP3-г сонгоорой
    Ингээд хөрвүүлэх ажиллагааг эхлүүлэхийн тулд Retrieve it товчийг дарна.
    3. Хөрвүүлэлт хийгдэж байгааг харуулав.
    4. Хөрвүүлэлт дууссан учир Download Now товч дээр дарсанаар өөрийн компьютер дээр татаж авна.
    5. Одоо Download to my computer now товч дарсанаар хадгалах цонх гарч ирээд байрлалаа заан өгч хадгална.
    6. Компьютертоо хадгалах үйл явцыг харуулав. Бидний жишээнд Google Chrome вебхөтөч ашиглаж байгаа тул өөрөө хаана хадгалахыг асуулгүйгээр Downloads хавтаст хадгалж байна. Харин Internet Explorer хөтөч ашиглаж байгаа үед хадгалах газраа зааж өгөөрэй.
    7. Бичлэг бидний хүссэн форматаар хадгалагдсан байна.
    Таньд амжилт хүсье!

    0 сэтгэгдэл:

    Post a Comment