Дээш очих

Зөвлөмж 14: Хатуу дискнээс форматлаад устгагдсан мэдээлэл сэргээх

Posted on
  • Thursday, December 9, 2010
  • by
  • in
  • Ангилал
  • Энэхүү бичлэгийг манай блогийн байнгийн зочин @boldo-н хүсэлтээр орууллаа.
    Хэрэв таны чухал бичиг баримт, хэрэгтэй файлууд нэгэнт форматлагдаад устчихсан бол аль болох тэр хатуу дискийг хамаагүй битгий оролдоорой гэж зөвлөе!
    Форматласан хатуу диск дээрхи мэдээллүүд тань юм нэмж бичигдээгүй байх тусмаа сэргэх магадлал өндөр байна гэсэн үг.
    Юм нэмж хийлгүйгээр форматласан хатуу дискээ өөр компьютерт туслахаар залгаад мэдээллээ сэргээхийг оролдох хэрэгтэй.
    Маш чухал бичиг баримтууд байгаад өөрөө тухайн сэргээх програмыг мэдэхгүй бол бас хамаагүй оролдох хэрэггүй. Сайн мэдэх хүнд үзүүлж сэргээлгэх хэрэгтэй байх.
    Санамж: 
    Мөн нэмж зайлшгүй мэдэж байх шаардлагатай мэдээлэл бол таны компьютер формат хийхээс өмнө ямар үйлдлийн системтэй байсан (Windows 98/Me/2000/2003/MCE 2005/Vista/Windows 7) болон ямар файлын системтэй байсан (FAT16/FAT32/NTFS/NTFS5 гэх мэт) эсэхийг мэдэж байх хэрэгтэй. Бас таны устгагдсан файлууд аль хатуу диск дээр байсныг санаж байх хэрэгтэй. Учир нь C:\ дээр байж байгаад форматлагдсан файлыг андуурч D:\ дээрээс баахан хайгаад олохгүй бол хайран цаг үрсэн ажил болно.
    Ийм байдалд орохгүйн тулд:
    - Хатуу дискийн партишныг хэрэгцээнийхээ шаардлагаар хувааж хэрэглэх. Ингэсэн тохиолдолд таны C:\ диск дээр чинь үйлдлийн систем суугдан D:\ диск дээрээ өөрийн хэрэгцээт файлуудаа хадгалаад явна. Дахиж форматлаж систем суулгах бол зөвхөн C:\ партишныг устгаад систем суулгаж болно.
    - Хэрэв та C:\My Documents дотор өөрийн амин чухал файлуудаа хадгалдаг бол D:\ диск дотроо тусгай хавтас үүсгэн C:\My Documents доторх баримтуудаа Move хийж болно.
    - Зайлшгүй хэрэгцээтэй файлуудаа устахаас сэргийлэн зөөврийн хатуу диск, флэш, мэйл хаяг, веб файлын сандаа байнга нөөцөлж авч байх хэрэгтэй.
    Форматлагдсан, партишн устсан хатуу дискээс мэдээлэл сэргээх нь нилээн их цаг үрсэн ажил юм. Гэлээ гээд таны зайлшгүй хэрэгтэй мэдээлэл байгаа бол сэргээж авах нь чухал байх.
    Өгөгдөл сэргээх програмууд нь маш олон байгаа бөгөөд нэгэнт оролдож байгаа бол сайн програмаар оролдох хэрэгтэй. Сэргээж чадахгүй муу програмаар оролдвол өөрийн чухал мэдээллийн файлуудыг сэргээж чадахгүй бүүр алдаж ч мэднэ. Сайн програмууд нь төлбөртэй учир татаж авсан ч крактай(crack) бүтэн хувилбарыг олж авах хэрэгтэй. Учир нь крак хийгдээгүй програмын хувилбар нь хэдэн цаг шалгаад хэрэгтэй файлаа оллоо гэхэд сэргээх, хадгалах функц нь ажиллахгүй байж болно. Тэгвэл та тухайн програмын кракны эрэлд гарахаас өөр аргагүй!
    Өгөгдөл сэргээх үнэгүй програмуудаас мөн сайн ажилладаг програм олон бий.

    Өгөгдөл сэргээх програмуудаас жагсаавал:
    Төлбөртэй:
    Ontrack Easy Recovery
    Get Data Back FAT/NTFS
    Winternals Disk Commander
    Recovery My Files
    Active Partition Recovery
    Active Uneraser

    Төлбөргүй:
    Testdisc
    Pandora Recovery
    Data Recovery Wizard

    За ингээд файл сэргээх үйл явцтай танилцъя.
    Жишээ болгон Testdisc,  Pandora Recovery болон Ontrack Easy Recovery програмуудыг авч ашигласан болно.
    Testdisc ашиглан сэргээх:
    Энэхүү програм нь маш сайн сэргээдэг гэж хэд хэдэн хүний ярианаас сонсож байсан боловч энэ удаад сэргээж чадсангүй! Харин Master Boot Record(MBR) сэргээх тал дээр бол сайн байх.
    1. Партишн Analyze хийнэ.
    2. Ингэж гаргасан учир орхив.
    Pandora Recovery нь үнэ төлбөргүй бөгөөд ашиглахад хялбар, өгөгдлийг сайн сэргээх чадвартай.
    1. Програмыг татан авч суулгана. Нээж ажиллуулан Next товч дарна.
    2. Бид файлаа олоогүй учир гарч ирэх сонголтоос No, I did not find my files сонголтыг хийн Next товч дарна.
    3. Энэхүү жишээнд C:\ дискээс шалгалт хийсэн болно. Харин таны хувьд өөрийн форматласан дискийг сонгоод Next дарж цааш явуулна.
    4. Deep (Surface) Scan: гэснийг сонгоно. Энэхүү сонголтонд нэгэнт форматлагдсан дискээс файл сэргээх сонголт багтаж байгаа тул сонгоод Next дарна.
    5. Хайж байгаа файлын төрлөө болон форматлагдсан дискээ зааж өгөн Start Disk Surface Scan товч дарна.
    6. Бидний хайсан хэрэгцээт файл олдлоо.
    7. Сэргээх файл олдсон учир тухайн файл дээр хулганы баруун буюу mouse 2 дарж recovery-г сонгоно. Улаанаар тухайн сэргээх файлын нэр, сэргээх байршил болон файлын хэмжээг харуулав.
    8. Файл нэгэнт сэргэсэн учир хааж болно.

    Одоо Ontrack Easy Recovery програмаар сэргээх үйл явцтай танилцъя.

    Анхааруулга: Ontrack Easy Recovery нь Windows Vista болон Windows 7 үйлдлийн системийг дэмжихгүй учир Windows XP/2000/2003 дээр ашиглахад тохиромжтой.
    Ontrack Easy Recovery ашигласан жишээ:
    1. Програмыг татаж авч суулгана. Татаж авахын тулд энд дарна уу! Эсвэл бидний http://www.4shared.com/file/TdhNP0-d/Ontrack_EasyRecoveryPro_61202.html холбоосоор орж татаж аваарай. Уг програм нь автоматаар лиценз хийгдсэн хувилбар болно. Та крак хайж явах шаардлагагүй гэсэн үг.
    Татаж хадгалсан байдал:
    2. Өмнөх хичээлүүдэд програм суулгах үйл явцыг нэг бүрчлэн харуулж байсан учир энэ удаад тэр үйл явцыг алгасав.
    3. Advenced Recovery-г сонгон явуулна. Хэрэв үүгээр үзээд сэргээгүй бол Format Recovery-г сонгон үзээрэй.
    4. Форматлагдахын өмнөх файлын системыг зааж өгнө. Илүү сайн хайя гэвэл Advanced Scan-г чагтлаж болно.
    5. Сэргээх хатуу дискээ сонгоно
    6. Сэргээх хавтасаа сонгоно. Хэрэв файлын нэрээ мэдэж байгаа бол Find даран хайж болно.
    Хэрэгтэй файлуудаа сэргээхэд энэхүү бичлэг өчүүхэн ч атугай туслана гэдэгт найдаж байна. Таньд амжилт хүсье!

    1 сэтгэгдэл:

    Anonymous said...

    hi cameriin pragramm olood ogooch dehvv.windowsiin shineer syylgasan chin cameraa taniagyi vldtsen baihiin kk

    Post a Comment