Өнөөдөр та бүхэндээ компьютерын дууны төхөөрөмж буюу sound card-н драйвер програм хэрхэн таниулан суулгах талаар товчхон ч гэсэн бичлэг оруулъя.
Компьютерын дуу гарахгүй байх хэд хэдэн шалтгаан байж болно.
- Таны компьютерын үйлдлийн систем дууны төхөөрөмжөө таниагүй бол спикер болон чихэвчээр чинь огт дуу гарахгүй.
Энэ үед компьютер авахад дагалдаж ирсэн (Motherboard CD/Driver Installation CD) байвал хийгээд Sound Driver-г нь сонгон уншуулаарай.
- Дуугаа таньсан мөртлөө дуу гарахгүй байвал та спикерын оролт болон компьютер дээрээ тохиргоогоор нь оролдон дууг нь хаасан байна уу гэдгийг шалгаарай.
- Зарим үед компьютероос дуу тавихад гарч байгаа мөртлөө интернэтрүү орон вебсайтаас дуу, видео үзэхэд гарахгүй тохиолдол ч бас байдаг. Энэ үед веб хөтчийн нэмэлтүүд болон ActiveX, Player-үүдийг дахин суулгаад үзээрэй. Жишээ нь: Adobe Flash Player гэх мэт
- Мөн драйвер нь буруу танигдсан үед дуу нь гарахгүй байж болно. Энэ үед хуучин суулгасан драйверыг устган шинээр зөв драйверыг нь хайн олж, суулган таниулах хэрэгтэй.
Санамж: Та компьютероо формат хийн дахин суулгах гэж байгаа бол драйверуудаа нөөцөлж авах хэрэгтэй. Гэхдээ энэ нь Windows XP-г устган Windows 7 суулгах нөхцөлд ашиггүй юм. Хэрэв танд компьютертой дагалдаж ирсэн драйвер CD байгаа бол компьютерын дуу нь асуудалгүй танина. Харин байхгүй бол дууны төхөөрөмж(sound card)-н марк, төрлийг нь мэдэж аван интернэтээр хайж олох хэрэгтэй.
Одоо хэрхэн таниулах жишээ авч үзье!
Ямар драйвертай гэдгийг мэдэж болох маш олон програм байдаг ба ихэвчлэн хэрэглэдэг програмыг танилцуулъя. Энэ нь Everest гэдэг програм юм.
Татах холбоос: http://www.lavalys.com/support/downloads
Шууд татах: Энд дар
1. Татаж авч суулгахын тулд http://www.lavalys.com/support/downloads хаягаар орон хүссэн хэлбэрээ сонгон Download дарж татан авч суулгана.
2. Тухайн сайтаас нь татан авч байгаа энэхүү хувилбар нь 30 хоногийн хугацаатай юм. 1 сарын дотор драйвераа таниулж авсан бол устгачихаж болно.
3. Дуу болон дүрсний драйвер танигдаагүй байна.
4. Нэгэн жишээ авч үзье.
5. /Удахгүй драйвер хэрхэн хайх талаар бичлэг оруулах болно./ Драйвераа хайн татаж авсан учир нээн суулгаж эхэлнэ.
Next (N)> даран цааш явуулна.
Continue (C>) даран цааш суулгана.
Сууж дууссан учир унтрааж асаах эсэхийг лавлаж байна.
Бидний драйвер танигдсан байна.
Таных ч гэсэн таних байх гэдэгт найдаж байна. Амжилт хүсье!
0 сэтгэгдэл:
Post a Comment