Дээш очих

Хэрхэн аудио(дууны) CD бичих вэ?

Posted on
  • Wednesday, November 10, 2010
  • by
  • in
  • Ангилал , ,
  • Өмнө нь та бүхэнд Хэрхэн CD/DVD бичих вэ?  гэсэн ерөнхий ухагдахууны хичээл оруулж байсан бол энэ удаад аудио CD(дууны CD) бичих талаар тайлбарлая.

    CD маань 700MB/80Минут байдаг. Бидний дуунууд дунджаар 5-6 минутын урттай гэж үзвэл 80:5=16 орчим дуу орно. Гэхдээ дуу бүр өөр өөр минутын урттай байгаа.
    Цөөхөн минутын дуунууд бичих бол нилээд олон дуу орно гэсэн үг юм.

    Одоо хэрхэн бичих талаар өгүүлье!

    1. Nero програмаа нээж CD гэснийг сонгоод доод цэснээс Audio CD-г сонгоно. Зурагт үзүүлсэний дагуу Title, Artist-н нэрийг өгч болно.

    2. Одоо Audio CD цэснийхээ Burn хэсэгт орж дууны CD бичих хурдыг тааруулж өгнө. Үүнийг дараа тааруулж өгсөн ч бас болно. Audio CD нь 16x-н хурдаар бичигдвэл тохиромжтой.


    3. Баруун талын самбараас сонсох дуунуудаа сонгон зүүн талын самбар руу чирж хийнэ.
    4. Сонгосон дуунуудыг хуулах үйл явцыг харуулав.


    5. Бидний сонгосон дуунууд Audio CD бичих хэмжээнээс хэтэрсэнийг улаан зураасаар харуулсан байна. Хэтэрсэн учир хэдэн дуу хасах хэрэгтэй.

    6. Хэмжээ нь шар зураас болсон бөгөөд одоо бичих боломжтой болсон гэсэн үг юм. Зарим тохиолдолд таны бичих төхөөрөмж Image Recorder дээр тавигдсан байж болно. Тэгвэл энэ сонголтоос Image Recorder гэж биш CD/DVD бичигчээ сонгоорой.

    7. Одоо дуунуудаа CD-нд шарахын тулд зурагт үзүүлсэний дагуу бичих товч(2) дээр дарна.
    Эсвэл Recorder цэсээс Burn Compilation-г сонгоно.
    8. Бичих хурдаа шалгаад(1) Burn(2) товчийг дарна.

    9. Аудио CD бичих үйл явц

    10. Бичиж дууссан учир Finish товч дарна.

    11. Done товч дарсанаар бидний аудио CD бэлэн боллоо.

    0 сэтгэгдэл:

    Post a Comment