Дээш очих

Зөвлөмж 9: Дуунэт.Ком-н дүрс гаргах

Posted on
  • Saturday, October 23, 2010
  • by
  • in
  • Ангилал ,
  • Манай блогоор зочилж байдаг та бүхэндээ баярлалаа.
    Өмнөд Солонгос улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчууд минь хичээл сургуулийн хажуугаар ажиллах нэг нь ажиллаад, ажил хийхээр ирсэн хэсэг нь өглөөний нарнаас үдшийн бүрий болтол борив бохисхийлгүй ажиллаж явахад тэдэнд ганц хань болдог зүйл бол интернэтэд холбогдсон компьютер билээ.
    Өнөөдөр та бүхэндээ Дуунэт.Ком -оор кино үзэхэд дүрсийг хэрхэн гаргах талаар бяцхан зөвлөмжийг хүргэе. Үүнийг мэдэхгүй нилээд олон хүн байдаг ба энэ зөвлөмжийг уншин дагаж хийснээр та маш хялбархан сурах болно.

    Дуунэт.Ком-оор кино, клип үзэхийн тулд юун түрүүнд таны компьютерын Windows Media Player ажиллаж байх ёстой. Хэрэв ажиллахгүй байвал энд дарж Windows Media Player 11-г татаж авна уу!


    Дуунэт-ээс ямар нэгэн видео үзэхийн тулд та Internet Explorer веб броузераар орвол илүү дээр. Учир нь кино, клип үзэхий тулд Active X-г нь идэвхижүүлэх ёстой ба Internet Explorer-с бусад  веб броузер(Mozilla Firefox, Google Chrome, Opera, Safari etc) Active X-г төдийлөн дэмждэггүй.

    1. Хаягийн мөрөнд http://www.duunet.com гэж бичиж ороод нэвтрэх нэр болон нууц үгээ хийнэ. Гарч ирсэн AutoComplete Passwords цонхонд Yes гэж дарвал таны нууц үгийг хадгалах ба дараа нэвтэрч орохдоо нэвтрэх цонхонд хулганаар 2 товшсоноор хадгалагдсан нэр, нууц үг чинь гаран шууд нэвтэрнэ.

    2. Нэвтрэн орсоны дараа ямар нэг видео клип юмуу кино үзэхээр дараарай

    3. Энэ үед Active X идэвхижүүлэх цонх гарч ирнэ.

    4. Гарч ирсэн цонхон дээр хулганы баруун товч даран Install This Add-On for All Users on This Computer... гэсэн сонголтыг сонгоно.

    5. Дараагийн гарч ирсэн цонхноос Install гэснийг сонгоно. Хэрэв та санаандгүй Don't Install товчийг дарсан бол веб броузераа Reset хийхээс нааш Дуунэт-н дүрс гарахгүй гэсэн үг.
    Веб броузераа(Internet Explorer) Reset хийхийн тулд Tools->Internet Options->Advanced дотор байрлах Reset товчийг дараарай.

    6. Ингэснээр Дуунэт.Ком-н Active X идэвхижих ба buffering хийж дууссанаар таны видео гарч эхэлнэ.

    1 сэтгэгдэл:

    Anonymous said...

    yostoi heregtei zuvulguu blaa bayarlaa !!!

    Post a Comment