Хэрэв та компьютертоо шинэ вебкамер худалдан авчихаад таниулан суулгаж чадахгүй байгаа бол энэхүү зааврын дагаж хийгээрэй.
Жич: Юун түрүүнд та бүхэндээ солонгос хэлтэй XP үйлдлийн систем дээр авсан зургууд дээр тайлбарлая. Удахгүй англи хэл дээр бусад үйлдлийн систем дээр хэрхэн суулгахыг тайлбарлах болно.
Вебкамер суулгах заавар: (Үйлдлийн систем-Windows XP, Хэл-Солонгос)
1. Вебкамераа компьютерын USB портонд залгана. Залгахдаа аль болох дахин дахин салгаж залгахгүй байрлалд залгавал дээр. Учир нь зарим нэг вебкамерууд USB-с салгаад буцаагаад залгахаар CD-гээ дахиж уншуулахыг шаарддаг.
2. Эхлээд төхөөрөмжийн жагсаалтаас таны вебкамер компьютерт танигдсан эсэхийг мэдэх хэрэгтэй. Үүний тулд 내 컴퓨터 дээр хулганы баруун буюу mouse2 дараад 석성(R) гэж орно
3. 하드웨어 гэж ороод 장치 관리자(D)
4. Ингээд харахаар USB2.0 Camera гэсэн шар асуултын тэмдэгтэй танигдаагүй төхөөрөмж бол таны вебкамер юм. Одоо вебкамер дээрээ хулганаа аваачаад хулганы баруун дарж "Scan for hardware changes" гэж хайлгана.
5. Хэрэв таны камер CD дагалдаж ирсэн бол түүнийг нь хийнэ. Ихэнх CD autorun-р ажиллан уншигддаг. Харин автомат биш сонголтонд бол 내 컴퓨터 гээд CD-рүүгээ орно.
6. Webcam Install дээр дарж цааш уншуулна.
7. Next
8. Install
9. Суух үйл явц
10. 계속(C) дарж үргэлжлүүлнэ.
11. Finish гэж суулгах үйл явц дуусна. Зарим вебкамерын хувьд заавал унтрааж асааж байж бүрэн суугддаг. Хэрэв давхар өөр юм хийж байгаа бол түүнийгээ хадгалаад, эсвэл дуусгаад унтрааж асаах хэрэгтэй байх.
12. Одоо таны вебкамер танигдсан байна. Үзүүлж буй зурганд бол дууны төхөөрөмж танигдаагүй нь харагдаж байна.
13. Ажиллуулж шалгаад хэрэв бүрсгэр байвал вебкамерынхаа урд талын бөөрөнхийг аяарханаар аль нэг тийш нь эргүүлж үзээрэй. Ингэснээр фокус нь тодрох болно.
Та бүхэнд амжилт хүсье!
2 сэтгэгдэл:
chi eniigee hicheel geed bga mu? za bolio arai l denduu humuusiig doosh ni hiigeed bgaan bish u. Arai iluu medleg ugchmuur yum hii l de
huuy ter deer bichsen hun chi odoo yu gej hudlaa daldagnaad bgaan bee !!! Gadaadad bga bidend iim hicheel zuvlumj ih heregtei bdag tiimch bolohoor huselt tavisiin chi tiim sn meddeg l yum bol yugaaa hiij ordiin uur gadaad hel deer gunzgii shatnii hicheelee uzeldee
Post a Comment