Дээш очих

10 минутанд шинэ зүйл сурч болох 10 сайт

Posted on
  • Sunday, October 23, 2011
  • by
  • in
  • Ангилал , ,
  • Бид амьдралынхаа туршид ямар нэгэн зүйлийг суралцсаар ирдэг. Шинэ зүйл сурахад биднээс цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг билээ. Мэдээлэл технологи хөгжсөнөөр бидэнд юм сурах нь маш хялбар, цаг хугацаа бага шаардсан ажил болж байна. Та ямар нэгэн шинэ юм сурах гэж тээр хол хэдэн арван километр газар явах шаардлагагүй, зүгээр л гэртээ интернэтэд холбогдсон компьютер байхад л хүссэн зүйлээ 10 минутын дотор л сурч болох нь.
    Энэ боломжийг бидэнд дараах сайтууд олгож байна. Өөр илүү сайн хичээлтэй сайтууд зөндөө л байгаа байх. Хэрэв тийм сайт байвал доор сэтгэгдэлээр бидэнд үлдээж болох юм. Ингээд та бүхэнд өдөрт 10 минутанд шинэ зүйл сурч болох 10 сайтыг танилцуулж байна.

    1. 5min
    Веб хуудас бүрт өөрийн гэсэн уриа байдаг ба энэхүү сайтын уриа нь "Амьдралын видео нэвтэрхий толь" бөгөөд 5 минутанд бидний амьдралд байдаг янз бүрийн дасгал, хичээлүүдийг видео хичээл маягаар хурдан сурахад зориулсан сайт юм. Дасгал, хичээлүүд гэдэг нь гитарын шинэ байрлал сурах, шинэ орцтой хоол хурдан хийх, бүжгийн дасгал гэх мэт төрөл бүрийн хичээл, зааврыг та бүхэнд 5~10минутын дотор сурахад зориулсан веб хуудас. Жишээ болгон дараах видеог сонирхуулъя.
    3 бөмбөгөөр жонглёр үзүүлэх:

    2. MonkeySee
    MonkeySee бол мөн олон төрлийн видео хичээлээс суралцахад зориулсан сайт юм. Энэхүү сайтанд сонирхогчидоос авхуулаад мэргэжлийн хүмүүс хүртэл видео бичлэг хийн бусдад түгээдэг болохоор сурахад хялбар байх болно. Жишээ болгон хамгийн сайн зөөврийн компьютер хэрхэн сонгох талаар үзүүлье.

    Selecting the Best Mobile Computing Device


    3. YouTube
    Энэ сайтыг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй байх. Бид бүхий л төрлийн видеог юүтүбээр үзэх боломжтой. Тэр дундаа дуртай хамтлаг дуучидынхаа клип, найз нөхдийнхөө төрсөн өдрийн бичлэг, баяр ёслолын үйл ажиллагааны нээлт, хошин шогийн үзүүлбэр гээд хүссэн видеогоо хайхад гараад ирдэг. Үүнээс гадна бид ЮүТүбийг богино хугацаанд шинэ зүйл сурах зорилгоор ашиглаж болно. ЮүТүб маань YouTube EDU хэмээх шинэ холбоос нээсэн ба эндээс та байгалийн ухаан, нийгмийн ухаан гээд хүссэн чиглэлээрээ дэлхийн нэртэй их, дээд сургуулиудын хичээлээс үнэгүй суралцах боломжтой юм. Жишээ болгон дэлхийд нэртэй Стэнфордын Их Сургуулийн профессор багшийн хичээлээс үзүүлье!
    Lecture 1 | Modern Physics: Quantum Mechanics (Stanford)

    4. iMinds
    Саяхан мэндэлсэн iMinds хэмээх сайт нь ойролцоогоор 7-8 минутын урттай түүх, эдийн засаг, бизнес гэх мэт олон төрлийн сэдвүүдээр ярьсан аудио хичээлийн файлыг оригиналь эх хувиар нь бусдад түгээдэг сайт юм. Хэрэв та тухайн яриа, аудио хичээлүүдийг сонсоод таалагдвал мөнгө төлж худалдан авч болдог.

    5. The Week
    The Week бол тухайн долоо хоногт юу, ямар чухал үйл явдлууд болсон талаар байнга мэдээллэж байдаг томоохон сайтуудын нэг. Долоо хоногийн эцсээр дэлхий дахинд болсон үйл явдлуудын нэгдсэн мэдээллийг тоймлон хүргэдэг учир цаг зав багатай хүмүүст хэрэгтэй сайт юм.

    6. HowStuffWorks
    HowStuffWorks бол бидний сайн мэдэх Discovery Channel болон Animal Planet(Амьтадын Ертөнц) зэрэг сувгийг ажиллуулдаг компани веб хуудас бөгөөд мэдээ мэдээллээр маш баялаг сайт юм. Бүхий л нийтлэлүүд нь юмыг таньж мэдэхэд зориулагдсан гэж хэлж болно. Энэ сайтаас та богино хугацаанд хурдан суралцахаас гадна хэрэгтэй мэдээллээ түргэн шуурхай авна.

    7. Instructables
    Instructables бол нилээн томоохон сайт бөгөөд хоол хүнс, технологи гээд бидний амьдралын бүхий л сэдвээр төрөл бүрийн хичээлүүд оруулдаг сайт. Хичээл, заавар, зөвлөгөөнүүдээ алхам алхамаар хэрхэн яаж хийхийг зураг, видео, ном хэлбэрээр яаж хурдан, амархан хийхийг харуулсан байдаг. Түүнээс гадна нэг маш том давуу тал нь эдгээр хичээлүүдийг та хүсвэл PDF файл хэлбэрээр татан хадгалж аваад интернетгүй үедээ ч суралцсаар байж болно.

    8. eHow
    eHow энэ сайтыг мэдэхгүй хүн ховорхон байх гэж найдаж байна. eHow бол онлайн ертөнц дэх хамгийн том хичээл, заавар, зөвлөгөөг оруулдаг сайт гэж хэлж болох ба 160,000 гаруй видео, 600,000 хол давсан нийтлэлтэй. Ихэнх нийтлэлүүд нь энгийн маш хялбар ойлгогдохоор, алхам алхамаар тайлбарласан байдаг учир хэн ч дагаж хийгээд сурч чадна. Ихэнх видео бичлэгүүд нь 10 минутаас хэтрэхгүй. Бид өдөрт ядаж 10 минутыг шинэ зүйл сурахад зарцуулбал хэрэгтэй байх.

    9. wikiHow

    wikiHow нь бас л томоохонд тооцогдох мэдлэгийн хүрээгээ тэлэхэд хэрэгтэй сайтуудын нэг. Нийтлэлүүд нь танин мэдэхүйн Вики нэвтэрхий тольтой төстэй гэж хэлж болох ч нийтлэл бичигчид нь дурын хэн ч байж болно. Энд хэн ч заавар зөвлөгөө оруулж болох ба хэн нэгэн буруу бичсэн хүний алдааг засан оруулж ч болно. Сайтанд одоогийн байдлаар 61,000 гаруй бичлэг байгаа ба бүгд үнэгүй, нийтийн эзэмшлийнх юм.

    10. Shvoong
    Shvoong сайтын бүх л нийтлэлийг түүний хэрэглэгчид бичдэг. Та ч хүсвэл энд өөрийн гэсэн хэрэглэгчийн эрх нээгээд видео бичлэг, нийтлэл, блог, мэдээ, ном гээд юу хүссэнээ оруулж болно. Энэхүү сайтанд хамгийн гол нь богино бөгөөд тойм дүгнэлт хийх хэрэгтэй. Та ямар нэгэн юмны тухай товчхон мэдээлэл авъя гэвэл энэхүү сайтын хэрэглэгчдийн нийтлэлтэй танилцаж болох ба эсвэл нийтлэл оруулбал бүр сайн.

    2 сэтгэгдэл:

    Unknown said...

    10q

    DR. ADITY said...

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


    Post a Comment