Фэйсбүүк компани нь 2004 оны 2 сарын 1 нээс эхлэх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өдрөөс өдөрт фэйсбүүк хэрэглэгчид хэдэн мянгаар өссөөр байгаа билээ.
Харин өнөөдөр фэйсбүүк нь албан бус тоогоор дэлхий дахинд хамгийн их хэрэглэгчтэй сайт буюу 750 сая гишүүнтэй болоод байна. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа юм. Гэхдээ фэйсбүүкийнхэн одоогоор энэ тухайд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй. Магадгүй тэд нэг мөсөн 1 тэрбум гишүүнтэй болсон хойно томоохон сюрприз барих байх.
Ойролцоогоор 1 жилийн өмнө фэйсбүүкт бүртгүүлсэн хэрэглэгчдийн тоо 500 сая орчим болж байсан. Харин 2011 оны нэгдүгээр сард энэ тоо 100 саяар нэмэгдэн 600 сая орчим болж өсчээ. Inside Facebook сайтын судалгаагаар 2011 оны 6 сарын эхээр 687 сая орчим хэрэглэгчтэй болж байсан байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment