Энэхүү хайлтын хувьсал нь:
1. Voice Search - Дуу хоолойгоор хайх
2. Image Search - Зургаар хайх
3. Instant Pages - Шууд веб хуудаслалт
1. Voice Search - Дуу хоолойгоор хайх(Хайх үгээ заавал бичих шаардлагагүй)
Энэ үйлчилгээ нь өмнө нь гүүглийн андройд ухаалаг утсуудад л дуу хоолойгоор хайлт хийх боломжтой байсан ба компьютерт зориулагдсан хувилбар нь хэдхэн цагийн ийнхүү албан ёсоор нээлтээ хийлээ.
Үүнийг ашиглахын тулд таньд компьютер, микрофон мөн Google Chrome веб хөтөч суугдсан байх хэрэгтэй. Мөн галт үнэг (Mozilla Firefox) зориулан гаргаж байгаа. Ингээд доорх видео зааврын дагуу хайхад л хангалттай. Хэрэв Google Chrome суулгаагүй байгаа бол энд дарж татаж авна. Яг одоогоор Google Voice Search нь Google Chrome 11 болон түүнээс дээш хувилбарт ашиглах боломжтой. Мөн одоогийн байдлаар зөвхөн Google Chrome -н Англи хэлтэй хувилбарт нь ашиглаж болох юм байна.
2. Image Search - Зургаар хайх (Илүү боловсронгуй болж цэгцэлдэг болсон)
Энэ нь таны зураг хайлтыг илүү үр дүнтэй болгон сайжруулсан байна. Үүнийг хэрэглэхийн тулд мөн Google Chrome-н 11 буюу түүнээс дээш хувилбарыг татаж аван Chrome хөтчийн webstore-оос Image Search нэмэлтийг татан суулгаснаар илүү хялбар хайлт хийж болно.
3. Instant Pages - Шууд хуудаслах (Энэ нь тухайн хуудсыг маш хурдан харуулах юм)
Дараах жишээ видеогоор энгийн хайлт, Instant pages хайлт 2-н ялгааг харуулав. Instant Pages нь хэрэглэгчидэд тухай веб хуудсыг маш хурдаар харуулах болсоноороо давуу талтай юм.
0 сэтгэгдэл:
Post a Comment