Дээш очих

Гүүглийн чимээгүй туршилт

Posted on
  • Tuesday, June 28, 2011
  • by
  • in
  • Ангилал
  • Гүүгл компани What do you love? буюу Та юунд дурлаж байна? гэсэн нэгэн өвөрмөц нэртэй томоохон цогц хайлтын системийг чимээгүйхэн туршиж байгаа бололтой. Энэхүү хайлтын систем нь бидний юунд дурлаж, юуг хүсч байгаа тэр юмыг бүх талаар нь (бичлэг, зураг, ном, судалгааны ажил гэх мэт) гүнзгийрүүлсэн хайлт хийж үр дүнг нь бидэнд харуулах зорилготой юм. Та үүнийг сонирхоё гэвэл http://www.wdyl.com/ энэ сайт руу дарж ороорой.
    Энэ хайлтаар бид хүссэн зүйлээ бичин хайснаар Гүүгл өөрийн 21 төрлийн бүтээгдэхүүнээрээ бидний үгийг хайн гаргаж ирнэ. Ингээд нэгэн жишээ авч үзье!

    http://www.wdyl.com/ дээрээ Human гэж үг бичээд хайлт хийе.
     Хайлтын үр дүнд "Human" гэдэг үгтэй холбоотой видео бичлэг, зураг, газрын байрлал, блогийн бичлэг, ажлын төлөвлөгөө гэх мэт гүүгл компаны цогц бүтээгдэхүүнүүд гарч ирж байна.
     1. Энэ нь Human гэдэг үгийн хайлтанд Google Maps-г ашиглан ойролцоох хүмүүсийг хайж байна.

    2. Онлайн дүрс бичлэгийн асар том агуулах болох YouTube-ээс Human гэсэн үгтэй бичлэгийг гаргаж ирсэн байна.

    3. Google-н бас нэгэн том төсөл болох SketchUp-г ашиглан Human буюу Хүний 3D хэмжээст загварыг гарган үзүүлж байна.
    4. "Human" гэдэг үг оролцсон блогийн нийтлэлүүдийг Google-н бүтээгдэхүүн болох Blogger-оос илрүүлэн гаргана.
    5. "Human" гэдэг үг оролцсон ажлын төлөвлөгөөг Google Calendar-аас гаргаж ирнэ.

    6. "Human"-ы тухай Patent(эрхийн бичиг, гэрчилгээ)-ыг хайн гаргаж ирж байна.

    7. "Human"-ы тухай фото зургийн цомгийг Google Picasa ашиглан үүсгэж болно.
    8. "Human"-ы тухай номуудыг Google Books ашиглан жагсаан гаргаж ирнэ.
    9. "Human"-ыг Google Translate буюу Гүүгл орчуулагчийг ашиглан 57 орны хэлрүү хөрвүүлэлт хийх боломжтой юм.


    10. "Human"-ыг Google Chrome веб хөтчөөр хайн илүү их мэдээллийг хурдан хугацаанд олж авах боломжтой.

    11. "Human"-ыг Google Earth буюу Гүүглээс гаргасан дэлхийн газрын зургаар хайна.

    12. "Human" буюу хүнийг Google Image Search - зурган хайлтаар илүү нарийн гаргаж ирнэ.

    13. Google Voice ашиглан "Human"-ыг дуу хоолойгоор интернэтээс хайж болно.

    14. Google Mobile үйлчилгээг ашиглан "Human"-ыг заавал компьютер биш ухаалаг утас, зөөврийн төхөөрөмжөөр хайлт хийнэ. Энэ нь байрлал хамаарахгүй хаана ч гэсэн Гүүглийн үйлчилгээ хүрнэ л гэсэн санаа.

    15. "Human" гэдэг үгийг интернэтийн орчинд вебээс Google Trends ашиглан хэр их хайлт хийснийг цаг хугацаа, хайлтын давтамжтай нь харуулж байна.

    16. "Human"-ы тухай хэн нэгэнд GMail ашиглан цахим шуудан илгээж болно.

    17. Google News-г ашиглан "Human" гэсэн үгийн тухай сүүлийн үеийн мэдээнүүдийг хайн гаргаж харуулна.

    18. "Human" гэдгээр Google Groups-ыг ашиглан санаа нийлсэн, найз нөхөдтэйгөө группт сэдэв үүсгэн чөлөөтэй санаа бодлоо хуваалцаж болно.

    19. "Human"-ы тухай мэтгэлцээн өрнүүлэх, түүнийг Google Moderator ашиглан зохицуулах боломжтой.

    20. "Human"-ы тухай Google Alerts ашиглан өөрийн цахим шуудангаар сануулга, дохио авч болно.

    21. "Human"-тай холбоотой бараа бүтээгдэхүүнийг Google Product Search-аас хайн худалдан авч болно

    22. Эцэст нь (More coming soon...) буюу Гүүгл маань цаашид зөндөө олон үйлчилгээг удахгүй бидний амьдралд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Удахгүй та бидэнд What do you love? буюу Та юунд дурлаж байна? дэлгэнэ бизээ.

    0 сэтгэгдэл:

    Post a Comment