Өнөөдрийн оруулж буй "Error-404"-тэй огт таарч байгаагүй интернэт хэрэглэгч гэж үгүй байх. Биднийг интернэт хөтчөөрөө веб үзэж явахад "HTTP 404 Not Found: The page cannot be found" гэсэн алдаа хааяа тааралддаг.
Энэ нь тухайн вебийн хуучин хуудас нь устсан юмуу нэр нь өөрчлөгдсөн, эсвэл хаяг буруу бичигдсэн, эсвэл магадгүй вэбмастер-ын алдаа зэргээс болж вэб серверээс “Хуудас олдохгүй байна” гэж мэдээлсэн хуудас юм.
Хэрэв та өөрөө веб хуудас урладаг бол энэ хуудсаа арай өнгөлөг харуулъя гэж бодож байсан уу? Та ямар ч алдаа мадаггүй веб хийлээ гээд дараа нь нэг холбоосоо өөрчилсөнөө мартаж болно. Эсвэл нэг постоо устгаснаа анзаараагүй явах үед нэг "азтай" хэрэглэгч Error-404 тэй таарч болно. Тэр үед алдааны хуудсыг аятайхан загвартай харуулах хэрэгтэй.
Ингээд Apache server дээр .htaccess фаилыг ашиглан яаж гоё алдааны хуудас хийхийг та бүхэнд сонирхуулъя:
“.htaccess (hypertext access)" нь Apache-н directory, нэвтрэлт хамгаалалтын түвшинд хийгдэх тохиргооны файл юм.
.htaccess-г голчлон:
- Хавтсанд орох эрхийг хязгаарлах, зөвшөөрөл олгох (.htpasswd файлд хэрэглэгчийн нэр, нууц үг байрладаг)Алдааны хуудсыг тохируулахдаа:
- Вэб серверт гарсан алдааг зөв чиглэлд нь оруулах буюу "дахин чиглүүлэх"
Хэрэв таны веб хавтсанд .htaccess файл байхгүй бол суурь хавтсандаа үүсгэж өгөх хэрэгтэй.
Харин байгаа бол тухайн файлаа нээгээд дараах мөрийг хамгийн сүүл хэсэгт нь нэмж бичнэ:
1 | ErrorDocument 404 /error404.php |
- Энд ErrorDocument гэдэг нь “алдааны хуудас” гэдгийг заана.Мөн нэмж хэлэхэд та error404.php хуудсанд хэрэглэгч ямар алдаатай таарсаныг нь эвтэйхнээр ойлгуулах үгийг нүдэнд харагдахаар ил бичиж өгөөрэй. “Таны хайсан зүйл олдсонгүй” гэх мэтээр. Мөн хайлтын цонх, sitemap хийж өгөн хаашаа орох ёстойг нь заасан байвал зүгээр. Гэхдээ бас хэт олон юм хийчихсэн байвал хэрэглэгчид төөрч будилахад хүрэх учир “404 хуудас” гэдэг утгаа алдана гэдгийг санах хэрэгтэй. Учир нь энэ нь алдаатай хуудас гэдгийг л хэрэглэгчид аятайхан харуулах гэсэн зөвлөгөө юм.
- 404 гэдэг нь ямар алдаан дээр хэрэглэхийг зааж өгч байна. Мөн үүнтэй адилаар 503-Service Unavailable гэх мэт хуудсанд хэрэглэж болно.
- Сүүлд нь байх /error404.php нь алдаа гарсан үед харуулах файлын зам. Энэ тохиолдолд бүтэн зам нь: http://www.Таныхаяг.mn/error404.php гэх жишээтэй юм.
Дээр цухас дурьдаад өнгөрсөн 503-Service Unavailable(үйлчилгээ үзүүлэх боломжгүй) алдааг Болор толь сайт ингэж харуулсан байна.
0 сэтгэгдэл:
Post a Comment