Лаборантын зөвлөгөө:
Компьютерын хичээл дээр лаборант хэлсэн нь:
- Дискээ шургуулахын өмнө вирустай эсэхийг шалгаарай!!!
Кактус:
Вебмастер компьютерынхоо ард суугаад ажлаа хийгээд завгүй. Эмээ нь дөхөж ирээд:
- Хүү минь чи компьютер мэддэг гээд байдаг яасан бэ!
- Яаж байна?
- Компьютерийн хажууд кактус цэцэг тавих хэрэгтэй гэж мэддэггүй юм уу?
- Үгүй.
- Ийм байж яаж компьютер мэддэг гэж ярьдаг юм!
Тоглоомын гол баатар:
-Чамд компьютерын тоглоомын гол баатраас хэн нь илүү таалагддаг вэ?
- Тетрисын доош унадаг шоонууд.
Компьютерын архи:
Оросын эрдэмтэд компьютерын архи зохион бүтээжээ:Гадна тал нь ердийн л 3л –ийн архитай адилхан. Харин сонирхолтой нь архийг ганцаараа ууж байгаа хүнийг тасартал нь компьютерын дэлгэцээс үсэрхэг гар гарч ирэн стаканыг нь дүүргэж өгдөг байна …
Самурайн тангараг:
Компьютерын тоглоом тоглож байсан самурайнуудад үхлийн аюул тохиолджээ.
- Үнэхээр тийм гэж үү? Та үүнийг яаж мэдвээ?
- Юу яаж гэж? Самурайгийн зарчмаар бол самурай ялагдал хүлээвэл гэдсээ хүүлж үхэх тангарагтай байдаг.
Хөгжлийг гайхсан нь:
Хоёр сайн эр компьютерын үзэсгэлэнг үзээд бишрэн хоорондоо ярилцсан нь:
-Хүүе ээ, компьютер гэдэг энэ юм чинь энэ хурдаараа хөгжвөл би бичсэн захиагаа ус буцалгагчаасаа явуулдаг болох нээ! Тээ?
-Харин тийм ээ бүр, ус буцалгагч өөрөө захиа бичээд түүнийгээ илгээдэг болох цаг ойрхон харагдаж байна...
Унтраасан нь:
Компьютерын техник үйлчилгээний хэлтэст дуудлага ирэв:
- Би хоёр антивирус суулгачихлаа...
- Ямар Сталинг Гитлертэй хамт нэг өрөөнд цоожилсон биш, юун сүртэй юм!..
Компьютер, Програмистуудын онигоо: 5-р хэсэг
Posted on Saturday, September 18, 2010 by in
Ангилал
Компьютерын онигоо,
Онигоо,
Програмистуудын онигоо
Ангилал
Компьютерын онигоо,
Онигоо,
Програмистуудын онигоо
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment