Дээш очих

Хичээл 8: Вирусны эсрэг програм суулгах

Posted on
  • Tuesday, September 7, 2010
  • by
  • in
  • Ангилал
  • Мэдээж төгс вирусны програм гэж байхгүй. Вирус нь ямагт вирусны програмын өмнө явдаг гэдэгтэй та санал нийлэх байх. Ямар нэг вирус тархасны дараа вирусны эсрэг програм тухайн вирусны вакциныг гаргадаг билээ.
    Иймээс та компьютероо форматласны дараа хамгийн түрүүнд LAN/Ethernet(компьютерыг интернетэд холбогч сүлжээний төхөөрөмж) картаа таниулсаны дараа флаш, зөөврийн диск залгахаасаа өмнө вирусны эсрэг програм суулгаад бусад партишнтай хард диск болон флаш, зөөврийн дискээ шалгаад үзээрэй. Магадгүй таны бусад партишн болон зөөврийн дискэнд чинь нуугдсан вирус байгаад та түүнийгээ шалгахгүйгээр нэвтэрч орсон бол таны компьютер буцаад вирустсан байх магадлал 80% юм.


    Вирусны эсрэг програмын хувьд хэдийгээр Kaspersky, Eset(Nod32) сайн боловч тэд нь төлбөртэй. Мөн түлхүүр код(key)-г нь байнга хайж олоход төвөгтэй байдаг. Иймээс таньд үнэгүй бөгөөд ачаалал бага өгдөг, сайн хамгаалалтын програм болох Avira-г санал болгож байна.





     Avira суулгах нь:
    Одоо та бүхэнд Avira програмыг татан авч суулгах замыг нэг бүрчлэн тайлбарлан үзүүлье.

    Үнэгүй хувилбарыг энд дарж татна! Хэрэв таны веб хөтчөөр шууд татагдахгүй байвал http://www.free-av.com/en/trialpay_download/1/avira_antivir_personal__free_antivirus.html орж Download Now товч дарна.
    дахин Download Now

    Mozilla Firefox  бол Save File:
    Internet Explorer бол Download file гэж хадгалах газраа зааж өгөөд Save File
    гэж хадгалж аван Run товч дарна.

    Continue товч дарна.
    Next дарна
    License-г нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. I accept the terms of the license agreement гэдгийн өмнөх дөрвөлжинг чагтлаад Next дарна
    License-г хүлээн зөвшөөрсөнөө баталгаажуулна. Дээдэхтэй адил дөрвөлжинг чагтлаад Next дарна
    Суулгах төрлөө сонгоно. Express гэвэл суулгацын багцыг тэр чигт нь суулгана. Харин Custom гэж сонговол зарим хэрэггүй гэж үзсэн хэсгийг авч хаях боломжтой. Жишээ нь: Тусламж хэсэг(Help).
    Create system restore point -н өмнөх дөрвөлжинг чагтласанаар system restore хийсэн тохиолдолд avira суугдсан байхаар тааруулж өгч байна. Ингээд Next товч дарна
    Энэ хэсэгт буй 2 дөрвөлжингийн дээд талыг чагтласанаар та Avira-н байнгийн мэдээ мэдээлэл, шинэчлэлийг @-ээр хүлээн авах боломжтой болно. 2 дахь нь Avira вирусны програмд өөрийн гэсэн хэрэглэгчийн бүртгэл үүсгэх сонголт юм. Онцын хэрэггүй гэж үзвэл 2-ланг нь чагтлахгүй явуулсан ч болно. Next дарна
    Хэрэв Restart computer -н өмнөхийг чагтлавал таны компьютер унтарч ассанаар вирусны програм бүрэн суун тохиргоо хийгдэх болно. Finish дарсанаар дуусна.
    Сууж дууссаны дараа вирусны програм маань өөрөө автоматаар Update хийгдэх болно.
    Update хийгдэж дуусаад өөрөө системээ шалгана.
    Хэрэв бусад партишн болон зөөврийн дискнийхээ вирусыг шалгахыг хүсвэл My Computer-р орж шалгах дискээ сонгоод хулганы баруун(mouse2) дарж Scan selected files with AntiVir дарна.

    Бас цагны хажууд байрлах Avira-н лого дээр дарж гарч ирсэн цэсээс Local protection -> Scanner сонгоод шалгаж болно.

    Үнэгүй хувилбар учир бүүр хааяадаа ганц Avira-н реклам гарч ирэх ба үүнийг OK дарахад л болно.




    Бусад үнэгүй програмын хувилбарууд:
    Бусад үнэгүй програмуудыг өмнө нь хэрэглэж үзсэн боловч миний хувьд Avira-тай дүйцэхүйц програм гараагүй юм. Bitdefender, AVGFree, Avast гээд үнэгүй татах хувилбаруудыг нь холбож өгөв. Та татаж авахдаа Download Now товч дээр даран татаж авч суулгаарай.


    Мөн үндсэн вирусны програмаас(Avira) гадна Malware(Өмнөх бичлэгийг үзнэ үү), Spyware, Adware цэвэрлэгч зэргийг суулгаж, вирусаа байнга шалгуулан устгаж байх хэрэгтэй.

    0 сэтгэгдэл:

    Post a Comment