Компьютер дээр удаан хугацааны турш кино үздэг хүмүүст энэ зөвлөмж хэрэг болох байх. Яг сайхан кино үзээд сууж байтал компьютерын дэлгэц чинь харлаад кино үзэх сонирхолыг чинь бууруулчихна. Тэгээд хулганаа хөдөлгөх юмуу эсвэл товчлуурт гарын аль нэг товч дарахаас нааш кино чинь гарахгүй. Энэ нь магадгүй та дэлгэцийн амрах агшины тохиргоо хийгээгүйтэй холбоотой.
Компьютерын үйлдлийн систем(Windows XP, Vista, Win7)-ээс тань хамаарч өөр өөрөөр хийгдэх байх.
За ингээд та бүхэндээ тохиргоо хийх зааврыг танилцуулъя:
Windows XP үйлдлийн системийн хувьд: (англи хэл дээр)
1. Арын дэлгэц буюу Desktop дээрээ хулганы баруун(mouse2) дарж гарч ирсэн цэсээс хамгийн доод талын Properties-руу орно.
2. Гарч ирсэн сонголтоос 3 дахь буюу Screen Saver хэсэгрүү орж Wait дэх минут-г нь хүссэнээрээ өөрчилж өгнө. Та 1цаг 30мин-н киног таслахгүй үзье дор хаяж 90мин дээр тавих хэрэгтэй байх.
3. Мөн Power товч дээр дарж ороод Turn off monitor-г тааруулж өгөх хэрэгтэй.
Бас Turn off hard disks: Never, System standby: Never гэж тохируулсан нь дээр.
Windows 7 үйлдлийн системийн хувьд: (солонгос хэл дээр)
1. Арын дэлгэц буюу 바탕 화면 дээрээ хулганы баруун(mouse2) дарж гарч ирсэн цэсээс хамгийн доод талын 개인 설정(E)-руу орно.
2. 화면 보호기 буюу амрах агшины тохиргооруу орно.
3. 정원 설정 변경 орно
4.Эндээс 설정 변경 руу орно
5. Доор үзүүлсэн зураг нь нөүтбүүк бөгөөд үндсэн тохиргоо нь доорхи байдлаар харагдаж байна.
6. Харин одоо та өөрийн хүссэн цаг, эсвэл минутаа тохируулж өгнө. Тохируулсаны дараа 변경 내용 저장 товчлуур дарж тохиргоогоо хадгална.
Одоо та дээрхи цонхуудыг хааж болох ба таны компьютерын дэлгэц тохиргоо хийгдсэн цаг хүртэл харлахгүй болно.
Удахгүй Windows XP солонгос болон бусад үйлдлийн систэм дээрх тохиргоог оруулах болноо.
Зөвлөмж 4: Дэлгэцийн амрах агшинг тохируулах (Windows XP, Vista, 7-н хувьд)
Posted on Saturday, September 18, 2010 by in
Ангилал
Зөвлөгөө
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment