Дээш очих

Зөвлөмж №3: Компьютероо форматласны дараа суулгах програмууд

Posted on
  • Sunday, September 5, 2010
  • by
  • in
  • Ангилал
  • Компьютерыг форматласны дараа таны компьютерт төхөөрөмжүүдийн драйвер таниулах болон хэрэглээний програмууд суулгах гээд ажилд бэлэн болоход бага сага зүйл шаардлагатай. Энэ удаагийн зөвлөгөөгөөрөө Цонх(Windows) үйлдлийн системийн хувьд дуу сонсох, видео үзэх, веб хуудсаар аялах болон компьютер дээр ажиллахад тань шаардлагатай, үнэгүй татаж ашиглаж болох програмуудыг товч танилцуулах ба дараа эдгээр програмуудаа хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй танилцуулах болно!


    1. Вирусны эсрэг програм:
    Мэдээж төгс вирусны програм гэж байхгүй. Вирус нь ямагт вирусны програмын өмнө явдаг гэдэгтэй та санал нийлэх байх. Ямар нэг вирус тархасны дараа вирусны эсрэг програм тухайн вирусны вакциныг гаргадаг билээ.
    Тиймээс та компьютероо форматласны дараа хамгийн түрүүнд LAN(компьютерыг интернетэд холбогч сүлжээний төхөөрөмж) картаа таниулсаны дараа элдэв флаш, зөөврийн диск залгахаасаа өмнө вирусны эсрэг програм суулгаад бусад партишнтай хард диск болон флаш, зөөврийн дискээ шалгаад үзээрэй.
    Вирусны эсрэг програмын хувьд хэдийгээр Kaspersky, Eset(Nod32) сайн боловч тэд нь төлбөртэй. Мөн түлхүүр код(key)-г нь байнга хайж олоход төвөгтэй байдаг. Иймээс таньд үнэгүй бөгөөд ачаалал бага өгдөг, сайн хамгаалалтын програм болох Avira-г санал болгож байна.

    Үнэгүй хувилбарыг энд дарж татаж авна уу! Хэрэв таны веб хөтчөөр шууд татагдахгүй байвал http://www.free-av.com/en/trialpay_download/1/avira_antivir_personal__free_antivirus.html орж Download Now товч дарж татаж аваарай.

    Бусад үнэгүй програмын хувилбарууд:
    Бусад үнэгүй програмуудыг өмнө нь хэрэглэж үзсэн боловч миний хувьд Avira-тай дүйцэхүйц програм гараагүй юм. Bitdefender, AVGFree, Avast гээд үнэгүй татах хувилбаруудыг нь холбож өгөв. Та татаж авахдаа Download Now товч дээр даран татаж авч суулгаарай.

    Мөн үндсэн вирусны програмаас гадна Malware(Өмнөх бичлэгийг үзнэ үү), Spyware, Adware зэргийг суулгаж, вирусаа байнга шалгуулан устгаж байх хэрэгтэй.


    2. Интернет хөтөч болон Интернет харилцагч:
    Интернет хөтчийн хувьд Mozilla Firefox, Google Chrome, Safari, Opera гээд хэд хэдэн янз байгаа. Mozilla Firefox бол нэмэлтүүд маш олонтой, бүхий л хэл дээр суулгаж ашиглах боломжтой. Хүсвэл та монгол хэлээрээ ч татаж суулгах боломжтой юм.
    Google Chrome мөн олон нэмэлтүүдтэй ба веб хуудсуудыг үзэхэд маш хурдтай, урамтай үзэх боломж олгоно.
    Мөн удахгүй IE9(Intenet Explorer 9) гарснаар веб хөтчүүдийн хувьд ширүүн тэмцэл эхлэх байхлдаа.


    Интернет харилцагчын хувьд бид бүхний өдөр тутмын хэрэглээ болсон Yahoo Instant Messenger(YIM), Google Talk, Skype, Oovoo гээд аль хэрэглэдэг програмаа суулгаж болно.
    YIM-г суулгаад нэг компьютер дээрээс олон хаягаар орох шаардлагатай бол энэ холбоосыг уншина уу!

    3. Шахагч болон задлагч програм:
    Интернетээс тоглоом, програм гээд янз бүрийн юм татахад ихэнх нь шахагдсан файлууд байдаг. Мөн та өөрийн компьютер дээр байгаа зарим бичиг баримт болон програмуудаа шахаж хадгалсанаар вирустаж устаж алга болохгүй, зай бага эзлэх, эмх цэгцтэй болно. Шахаж архивлах болон задлагч програм бидний алхам тутамд хэрэг болсоор байна.
    WinRar, Winzip, 7z гэсэн үндсэн хэдэн програм байдаг.

    WinRar, Winzip нь төлбөртэй програмууд.
    7z бол үнэгүй бөгөөд маш олон төрлөөр шахаж архивлах давуу талтай.
    7z хэдий сайн шахдаг ч хэрэглэгчид WinRar илүү сайн програм гэж үздэг.


    4. Цэвэрлэгч багаж:
    GlaryUtilities, Ccleaner, RevoUninstaller гэх мэт хэрэгслүүд байгаа.
    GlaryUtilities бол нилээн сайн хүчирхэг цэвэрлэгч хэрэгсэл. Мөн та http://www.glarysoft.com/ хаягаар орсоноор өөр олон сайн хэрэгслүүдийг үнэгүй татаж суулгах боломжтой.
    RevoUninstaller нь таны компьютерт суугдаад устгаж болохгүй байгаа програмуудыг бүрэн гүйцэд устгах болно.


    5. Дуу тоглуулагч програм:
    WinAmp, GomAudio, iTunes, JetAudio гэх мэт програмуудаас сонгож суулгаж болно.
    Хэрэв та iPod-той бол мэдээж iTunes суулгах нь зайлшгүй юм. Зарим хэрэглэгчид iPod -гүй ч гэсэн iTunes хэрэглэх дуртай байдаг нь iTunes програмын дуунуудыг маш сайн ангилж, ялгах алгоритмтай холбоотой байх.
    Хэрэв та компьютертоо playlist үүсгэн байнга хөгжим тавиастай байдаг бол WinAmp болон GomAudio ч гэсэн сайн програм.

    6. Видео тоглуулагч програм:
    Ихэнх видео үздэг сайтууд видео кино үзэхэд WindowsMediaPlayer, RealPlayer болон Flash Player суулгасан байх шаардлагатай байдаг.
    Хэрэв та Mozilla Firefox ашиглаж байгаа бол https://addons.mozilla.org/en-US/firefox/browse/type:7 орж Adobe Reader, Adobe Flash Player, Java, Quicktime, Real Player, Windows Media Player гээд хэрэгтэй бүхий л тоглуулагч, хэрэгслүүдээ татаж авч чадна.
    Мөн интернетээс клип, кино татаж аваад үзэх үед чинь дуу нь гараад дүрс нь гарахгүй, эсвэл дүрс нь гараад дуу нь гарахгүй байвал таньд видео codec шаардлагатай гэсэн үг.
    Миний бодлоор хамгийн сайн codec агуулсан програм K-Lite Codec юм. Энэ нь бүхий л төрлийн codec-дыг өөртөө агуулсан ба байнга шинэчлэл хийгддэг.
    Мөн VideoLan ч сайн видео тоглуулагч байж чадна.
    GomPlayer-н видео тоглуулагч ч зарим олдохгүй байгаа video codec-уудыг өөрөө татахаар гарч ирнэ. Мөн зарим үед та өөрсдийн хувийн видео бичлэгийг компьютерт Видео CD хэлбэрээр үзье гэхээр *.dat-г уншдаггүй ба үүнийг GomPlayer суулгаснаар автоматаар танин ажилладаг.
    Бас та хааяа нэг ДВД кино үзэх хэрэг гарч магадгүй. Тэгвэл ДВД тоглуулагч програм(татах холбоосыг хавсаргав) бас суулгах шаардлагатай.


    7. Бусад хэрэглээний програмууд:
    Бусад програм нь таны ажил мэргэжлийн онцлог болон таны сонирхлоос хамааран суугдах байх. Оюутан сурагчид, албан байгууллагын хэрэгцээнд мэдээж OpenOffice(Үнэгүй), Microsoft Office, Hangul хэрэглэгдэх байх.
    СD/DVD хувилах, бичих бол Nero, Alcohol, MagicDisс гээд програмууд суулгаж болно.
    Хэрэв та зураг янзлах, график дизайн хийдэг бол энэ холбоосоор орж зарим програмуудыг татаж авч болно. (Adobe Photoshop, Adobe Illistrator, Indesign гэх мэт.)
    Хэвлэлийн эх бэлтгэх нь CorelDraw, Adobe PageMaker, Adobe Illistrator... гээд суулгаж болно.

    1 сэтгэгдэл:

    Anonymous said...

    sayahn com-oo formatlasiin tegsen chini duu ni tanigdaagu yumuu haashaain duu sonsogdohgu bhiin. yaj zugeer bolgohuu netees tataad avchix progrom sound device ntr bhgu yu bdag bol heleed ogooch guijiina adminaaaaaaaa!!!!!!!!!!!!! pleaseeeeee

    Post a Comment