Энэ нь хэд хэдэн шалтгааны улмаас болдог.
А. Таны компьютерын USB портоос болж байж ч мэднэ. Өөр портод хийгээд үзээрэй. Зарим тохиолдолт портод хэт их тоос шороо орсоноос болж ийм бичиг гардаг. Тийм бол портоо цэвэрлээрэй.
Б. Магадгүй таны үйлдлийн систем сайн таньж чадахгүй байж магадгүй. Тэгвэл доорх зааврын дагуу үзнэ үү!
1. USB зөөврийн флашаа залгахад "USB Device Not Recognized" гэсэн бичиг харагдана.
2. Device Manager-рүүгээ орно. Орохын тулд My Computer дээр хулганы баруун(mouse2) дараад Manage гэж орж болно. Эсвэл товчлуур гараас (Win+PauseBreak) гээд Device Manager орно.
3. Device Manager-н зүүн талд байгаа цонхыг харвал таны компьютерын төхөөрөмжийн төлөв гарч ирнэ.
Анхаарах зүйл: Таны зөөврийн төхөөрөмж чинь магадгүй
1) Disk Drives2) DVD/CD-ROM drives
3) Universal Serial Bus /USB Mass Storage/ хэсэгт ч харагдаж болно.
Device Manager-н зүүн талд байгаа цонхыг харвал ? Other devices гэсэн шар тэмдэг харагдах ба тэр тэмдэг дээр дарвал доошоо задрах болно. (+ нь - болж задарна)
4. ? Other devices дээрээ хулганы баруун(mouse2) дараад Scan for hardware changes дарсанаар дутуу танигдсан төхөөрөмж харагдана.
5. Сум заасан бичиг дээр хулганаа аваачин хулганы баруун(mouse2) дарж Uninstall -г сонгоно.
6. Одоо Action цэснээс Scan for hardware changes дарна.
Ингэснээр таны зөөврийн флаш диск зөв танигдана.
Амжилт хүсье!
1 сэтгэгдэл:
heregteiy yum bna
Post a Comment