Дээш очих

Зөвлөмж №1: Компьютерын үзүүлэлтийг мэдэх

Posted on
  • Monday, August 16, 2010
  • by
  • in
  • Ангилал
  • Та өөрийн ажиллаж байгаа компьютерын үзүүлэлтийг мэдэх үү? Зарим хүмүүс компьютерынхоо үзүүлэлтийг мэдэхгүйгээс хүнд тонуулах эсвэл компьютертоо сэтгэл хангалуун юм хийж чаддаггүй. Компьютероо бүрэн эзэмшье гэвэл компьютерынхоо үзүүлэлтийг мэдэхээс эхэлье!
    Ерөнхий үзүүлэлтийг мэдэх: Ерөнхий үзүүлэлтийг маш олон янзаар мэдэж болно.
    Гараас:
       - Win(гар дээр байрлах цонхны зурагтай товч)+PauseBreak товчийн хамт дарах.







      -Эсвэл Start->> Run(эсвэл гараас Win+R) ->>sysdm.cpl гэж бичээд Enter товч дарна.

       -Мөн арын дэлгэц(Desktop) дээр байрлах MyComputer эсвэл Start ->>MyComputer дээр хулганы баруун товч дарж Properties гэж орно.
    Ингэж орсоноор таны компьютерын ерөнхий үзүүлэлт харагдана.
    Windows XP үйлдлийн системийн хувьд:
    Эндээс харахад1.60GHz-н хурдтай Intel пүүсийн Atom(зөөврийн компьютерт зориулж гаргасан) N270 CPU болон 2GB RAM(санах ой)-тай ASUS брэндийн  зөөврийн компьютер гэж мэдэж болно.
    Үйлдлийн системийн хувьд Windows XP, Home Edition, Service Pack 3(үйлчилгээний багц 3-XP үйлдлийн системийн хувьд хамгийн сүүлийн үйлчилгээний багц).
    Windows Vista үйлдлийн системийн хувьд:
    1.90GHz хурдтай AMD пүүсийн Turion 64 X2 Mobile(зөөврийн төхөөрөмжийн технологи) TL-58 моделийн 2GB RAM-тай HP брэндийн HP Pavilion tx1000 загварын,  32битийн Windows Vista( Home Premium) үйлдлийн системтэй зөөврийн компьютер.
    Windows 7 үйлдлийн системийн хувьд:
    2.5GHz-н Intel пүүсийн Core2Duo T3000 CPU-тэй 3GB RAM(санах ой)-той, 32битийн Windows 7(Ultimate) үйлдлийн системтэй.
    Мөн  Start->> Run(эсвэл гараас Win+R) ->> dxdiag
     гэж бичиж ОК дарж ороод системийн мэдээллийг бас харж болно.
    Эндээс мөн та график карт, дууны карт зэрэг төхөөрөмжийн төрөл, хүчин чадал зэргийг хялбар харж чадна.

    1 сэтгэгдэл:

    bolorhon said...

    hurd, memory nter n ymar hemjeend bol sain ymar hemjeend bol buur sain gedgiig yaaj medeh uu

    Post a Comment